Монгол улсын их сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхимээс “ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ-2023” сэдэвт Үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж байна.
Уг бага хуралд тус төвөөс 6 албан хаагч оролцож байгаа бөгөөд “Цаг уурын радарын хэрэглээ, Нислэгийн цаг уурын төвд ашиглаж буй өнөөгийн байдал” сэдвээр Ерөнхий технологич Б.Сүхбаатар, “CLOUD SAT хиймэл дагуулын мэдээгээр үүлний мандлуудыг ялгах туршилт” сэдвээр Нислэгийн цаг уурын өртөөний инженер О.Төгсжаргал нар илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

