Манай улсад анхны цаг уурын радиолокатор МРЛ-2  1971-07-11 нд Улаанбаатар хотод УЦУА ны барилга дээр, хоёр дахь цаг уурын МРЛ-2-г 1973 онд Говь-Алтай аймгийн Хантайширын нуруунд тус,тус байгуулж байсан. 1978 оны 11 сард Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх буудлын баруун талд Морин-Ууланд гурав дахь МРЛ-2 –г байгуулж 1998 он хүртэл 20 жил ашигласан.

1999 онд Морин-Уулын радиолокаторыг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд RC-53C Допплерийн радараар шинэчлэн өнөөг хүртэл ашиглаж байна.

Морин-Уул дахь RC53C Допплерын локаторын станц нь 1999 онд ашиглалтанд орсон, бүрэн үйлчлэх хүрээ нь 480км, үүнээс 180 км үйлчлэх хүрээнд хур тунадасны эрчимшил, 120км хүртэл үйлчлэх хүрээнд салхины орон зайг тодорхойлох хүчин чадалтай. Жилийн туршид тасралтгүй ажиллаж үүл, тунадас, тэдгээртэй холбоотой аюултай үзэгдлийн талаарх олон бүтээгдэхүүн гарган авч цаг агаарын богино, хэт богино хугацааны урьдчилсан мэдээнд ашиглах, ард иргэдийг хүчтэй аадар, мөндрийн улмаас нүүрлэдэг үерийн аюулаас сэрэмжлүүлэх, Монгол орны төвийн бүсийн нутаг дэвсгэрийг цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Станц  нь дарга-инженер, локаторын инженер 4, дизель генераторч 4 нийт 9  хүний бүрэлдэхүүнтэй 4 ээлжийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус станцад Допплер цаг уурын радиолокаторын станц RC-53C болон AWS-330 автомат цаг уурын станцыг ашиглаж байна. Эдгээрээс гарч буй бүтээгдэхүүнүүд ЦУОШГ, Чингис хаан ОУНБ-д шилэн кабелиар дамжигдан хүрч байна.

ДАРГА-ИНЖЕНЕР

 

Монгол улсын Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль болон бусад холбогдох  хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн /ОУИНБ/ болон Дэлхийн цаг уурын байгууллагын /ДЦУБ/ зөвлөмж шаардлагыг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавьж ажиллах, Локатор, цаг уурын станцын  сүлжээ, техникийн бэлэн байдлыг хангаж, мэдээлэл үйлчилгээ, шинжилгээний ажлын технологийг мөрдүүлэх

ЛОКАТОРЫН ИНЖЕНЕР

 

 

Локатор, цаг уурын автомат станцын сүлжээ, техникийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нислэгийн үйлчилгээний ажилд шуурхай хүргэх, Монгол улсын төвийн бүсийн нутаг дэвсгэрийг онц аюултай үзэгдлээс урьдчилан мэдээлэхэд локаторын мэдээллээр хангах

ДИЗЕЛЬ ГЕНЕРАТОРЧ

 

 

Локатор, цаг уурын станцын дизель генераторын хэвийн ажиллагааг ханган ажиллаж засвар, үйлчилгээг хийх, ажлын байрны дотор, гаднах эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй