Мэдээлэл, үйлчилгээний хэлтэс нь ЦУОШГ-ын даргын 2023 оны А/235 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу 21 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Монгол улсын агаарын навигацийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахад шаардлагатай нислэгийн цаг уурын бүх төрлийн урьдчилсан мэдээ мэдээллээр агаарын тээвэрлэгч, нисэх баг болон нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, хэрэглэгчдэд үйлчлэх зорилготой.

Тус хэлтэс нь Буянт-Ухаа болон Чингис хаан олон улсын  буудлаас олон улс, орон нутгийн нислэгийг цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчлэх, шаардлагатай цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай цуглуулах, нислэгийн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг дамжуулах, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ, мэдээллийг олон улс, орон нутгийн бүсийн мэдээллийн төвүүдээс цаг тухайд нь авч хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл нисэх буудал, Өмнөговь аймгийн Ханбумбат нисэх буудлуудад явагдах нислэгүүдийн урьдчилсан мэдээний үйлчилгээг хавсран гүйцэтгэж байна.

Иргэний нисэхийн болон цаг уурын технологийн сүлжээ, мөн интернэтэд  суурилсан мэдээлэл дамжуулах системээр зураг мэдээллүүдийг хүлээн авч, урьдчилсан мэдээг боловсруулж олон улс болон орон нутагт солилцдог.

  • Европын дунд хугацааны тоон прогнозын зураг
  • Японы тоон прогнозын зураг
  • ММ-5 тоон прогнозын үр дүн
  • Тоон прогнозын үр дүн
  • Монгол орны нутаг дэвсгэрт байрлах 137 цаг уурын станцын бодит ажиглалтын мэдээ /08ц, 11ц, 14ц, 17ц, 20ц 23ц, 02ц, 05ц/
  • 183 цаг уурын харуулын ажиглалтын мэдээ /08ц,14ц, 20ц/
  • 111 Аюулгүй бүсийн станц, харуулын мэдээ
  • Аэрологийн станцын мэдээ /08ц, 20ц/
  • Газрын цаг агаарын зураг  /08ц, 20ц /
  • Орчны цаг агаарын бодит зураг, /08ц,11ц, 14ц, 17ц, 02ц, 05ц /
  • Өндрийн цаг агаарын зураг /08ц, 20ц/ /850гПа, 700гПа, 500гПа, 300 гПа, ОТ 1000:500/,
  • FY2C болон FY2D, Himawaricast хиймэл дагуулын үүлний зураг зэрэг газар орчмын болон өндрийн цаг агаарын бодит зураг мэдээг хүлээн авч урьдчилсан мэдээ зохиолтонд ашигладаг.
  • WAFC-н бүтээгдэхүүн

 

Дэлхийн Цаг Уурын Байгууллага, Олон Улсын Иргэний Нисэхийн байгууллагын  стандарт шаардлагад нийцүүлэн буудал орчмын цаг агаарын урьдчилсан 09, 30 цагийн TAF мэдээ, нислэгт зориулсан AIRMET, SIGMET мэдээ, аэродромын урьдчилсан мэдээ, аэродромын сэрэмжлүүлэг мэдээ, районы урьдчилсан мэдээ,  хөөрөлт, суултын урьдчилсан мэдээ, угталт, чиглэлийн урьдчилсан мэдээ, өндрийн салхины урьдчилсан мэдээнүүдийг бэлтгэн гаргадаг.

ХЭЛТСИЙН ДАРГА

Нислэгт аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын  мэдээ, мэдээллээр үйлчлэх ажлыг холбогдох заавар, зөвлөмжид нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд нислэгийн мэдээлэл, үйлчилгээний ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих, төв, орон нутгийн салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сайжруулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, арга боловсруулах ажлыг зохион байгуулах, шинжилгээний ажлын шуурхай, тасралтгүй ажиллагааг хангах, хариуцсан ажлын чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллах, Аюулгүй ажиллагаа болон Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааны үл тохирлыг залруулах, дахин давтагдахгүй байх арга хэмжээг зохион байгуулах.

ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР

 

Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдаж буй нислэгүүдийн аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын  мэдээ, мэдээллээр үйлчлэх ажлыг ИНД-174, Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын заавар, зөвлөмжид нийцсэн цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчлэх, шинжилгээний ажлын технологийг мөрдүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, ажлын байранд сургаж дадлагажуулах хөтөлбөр боловсруулах, дадлагын явцад хяналт тавих, зааварчилгаагаар хангах, инженер техникчдийн мэргэжлийн болон давтан сургалтыг зохион байгуулах.

ОРОН НУТАГ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР

 

Орон нутагт явагдаж буй нислэгт Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын заавар, зөвлөмжид нийцсэн цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчлэх, шинжилгээний ажлын технологийг мөрдүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад зөвлөмж үзүүлэх, орон нутгийн хэлтэс салбаруудын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нэгтгэх, дүгнэх,

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР

 

 

Нислэгт аюулгүй ажиллагаа хангасан цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээ, мэдээллээр шуурхай үйлчлэх, ажлын технологийг мөрдөх, ээлжийн хугацаанд хэсгүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион явуулах, орон нутгийн салбаруудыг нислэгийн цаг агаарын үйлчилгээний талаар мэргэжлийн арга зүйгээр хангаж зөвлөмж өгөх, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ, мэдээллийг олон улс, орон нутгийн бүсийн мэдээллийн төвүүдээс цаг тухайд нь авч хэрэглэгчдэд шуурхай хүргэх.

ТООН ЗАГВАРЧЛАЛ, СУДАЛГААНЫ АХЛАХ ИНЖЕНЕР

 

Нислэгийн цаг агаарын мэдээний чанар, таарцыг дээшлүүлэхтэй холбогдсон шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээний ажил хийх, тоон загварын үр дүнг боловсруулах, сайжруулах, дэвшилтэт арга технологи үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх.

СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ ИНЖЕНЕР

 

 

Нислэгт аюулгүй ажиллагааг хангасан мэдээ, мэдээллээр үйлчлэхэд зориулсан мэдээлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажилд ашиглагдаж буй сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, төвийн цахим хуудасны ажиллагааг хариуцан ажиллах, мэдээ мэдээллийг баяжуулах, хэрэглэгчдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх.

СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ИНЖЕНЕР

 

 

Нислэгт аюулгүй ажиллагааг хангасан мэдээ, мэдээллээр үйлчлэхэд зориулсан мэдээлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажилд ашиглагдаж буй сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, цаг уурын автомат станцуудын цахим мэдээллийг  архивд шилжүүлж сан бүрдүүлэх.