Эрхэм таны энэ өдрийн амрыг айлтган мэндчилье!

50 гаруй жилийн түүхтэй Нислэгийн цаг уурын төвийн цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч танд баярлалаа.

Нисэхийн цаг уурын мэдээлэл, үйлчилгээ, шинжилгээний ажлын үр дүнг зам тээвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бүхий л салбарын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргахын төлөө бид хичээн ажилладаг билээ.

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын гишүүн орнуудад ашиглаж буй тоон прогноз боловсруулах өндөр хурдны Супер компьютер ашиглан цаг агаарын тоон прогнозын боловсруулсан үр дүнг зураглах ажлыг 3 хүртэл домэйн (9 км, 3 км, 1 км) сонгон авч үр дүнгүүдийг 1 цагийн алхамаар бодуулан зураглан гаргах ажиллагааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нисэх буудал бүрийн хувьд загварын үр дүнгээр метеограммыг зураг болон текст хэлбэрээр гарган, аймаг хотууд болон нисэх буудал тус бүр дээр үр дүнг 1–4 хүртэлх элементээр зураглан мэдээлэл дамжуулах системд нэмэлтээр оруулж, урьдчилсан мэдээ зохиолтонд ашиглаж технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээг авч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, ялангуяа цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!

 

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН

ДАРГА                Б. БАНЬДСҮРЭН