You are currently viewing Зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөн зохион байгууллаа.

  • Post author:
  • Post category:Post
  • Post comments:0 Comments

Нислэгийн цаг уурын төв болон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас хамтран “Монгол орны өвлийн улирлын цаг агаарын онцлог ба нисэхийн аюулгүй ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр МИАТ ХК-ийн хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд ИНЕГ, НААХЗА, ИНҮТ, түүний харьяа албадууд, Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК, агаарын тээврийн байгууллагуудын 40 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг агаар орчны тоон загварчлал, судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан “Монгол орны өвлийн улирлын цаг агаарын онцлог, 2022-2023 оны өвлийн улирлын төлөв”, тус төвийн Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа “Нисэхийн цаг уурын үйлчилгээний өнөөгийн байдал”, ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар “Чингис хаан ОУНБ орчмын салхины судалгааны зарим үр дүн, “Чингис хаан ОУНБ орчимд ажиглагдсан манангийн тухай”, НААХЗА-ны байцаагч Д.Маасүрэн “Цаг агаарын аюултай үзэгдлүүд нислэгт нөлөөлөх нь” сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд тавьж, хэлэлцүүллээ.

Leave a Reply