Хүний нөөцийн талаар мэдээлэл

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2022 оны А/87 дугаар тушаалаар Нислэгийн цаг уурын төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог 58 орон тоотой байхаар баталсан. Одоо ажиллаж байгаа 53. Үүнээс;

Боловсролын байдал /хувиар/

  • Дээд 44-83% /магистр 14-26.4%, бакалавр -29-54,7%/
  • Тусгай дунд 3-5,7%
  • ТМС 2 -3,8%
  • Бүрэн бус 1-1,9%

Мэргэжлийн байдал /хувиар/

  • Цаг уурч 41 –77,4 %
  • Бусад 8 –15,1%
  • Мэргэжилгүй 4-7,5%

Ажилласан жил:

  • 0-5 жил-14 –26,4%
  • 6-10 жил- 11—20,8%
  • 11-15 жил- 10—18,9%
  • 16-20 жил- 6—11,3%
  • 21-25 жил- 4 –7,5%
  • 26 жилээс дээш-8 –15,1%

Насны байдал:

  • 21-30 насных 11 -20,8%
  • 31-40 насных 23-43,4%
  • 41-50 насных 9 -17,0%
  • 51-60 насных 10 хүн-18,8%
  • Хүйсийн харьцаа эрэгтэй
  • 20-37,7%, эмэгтэй 33-62,3%

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан “Чингис хаан” Олон улсын нисэх шинэ буудлыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг шилжүүлэхтэй холбоотойгоор цаг уурын үйлчилгээ үзүүлэх Нислэгийн цаг уурын төвийн орон тоог 58 болгож нэмсэн бөгөөд ЦУОШГ-ын даргын 2018 оны А/03, 2019 оны А/249 дүгээр тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 34 албан хаагч буюу нийт албан хаагчдын 55,6 хувь нь шилжин ажиллахаар төлөвлөж байсан боловч нисэх буудал дахь өрөө тасалгааны зохион байгуулалт, багтаамжаас шалтгаалан одоогийн байдлаар 16 ажилтан буюу 30,1 хувь нь ажиллаж байна.

2018-2023 онд ажилд орохоор хүсэлт гаргасан ажил горилогчдоос 38 иргэнийг сонгон шалгаруулах замаар шинээр ажилд авч Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гүйцэтгэх ажлын төлөвшил, хариуцлагын түвшин, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагыг харгалзан албан тушаалд дэвшүүлэх, шилжүүлэх замаар дотоод болон гадаад эх үүсвэрээс шаардлагатай орон тоог нөхөн бүрдүүлж, ажлын байранд сургаж дадлагажуулах ажлууд хийгдсэн. Ажилд орсон хүмүүсээс Мэдээлэл, үйлчилгээний хэлтэст-3, Нислэгийн цаг уурын өртөөнд 21, Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтэст 13, Морин-Уул локатор цаг уурын станцад 1 хүн ажилд орсон байна. Мэдээлэл, үйлчилгээний хэлтэст өртөөнд ажиллаж байсан инженерүүдээс дэвшүүлэн шилжүүлэх замаар ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд 5 сул орон тоо байна. Мэдээлэл, үйлчилгээний хэлтэст ахлах синоптик 1, сүлжээ, мэдээллийн сангийн инженер 1, Нислэгийн цаг уурын өртөөнд инженер 1, Морин-Уул локатор, цаг уурын станцад локаторын инженер -1, Захиргаа, санхүү аж ахуйн хэлтэст 1 орон тоо дутуу ажиллаж байна.  Сул орон тоо гарсан шалтгаан: Улс орны эдийн засгийн хямралаас шалтгаалан гадаад оронд ажиллах, өндөр насны тэтгэвэрт гарсан, хувийн хэвшилд ажиллах, хувиараа бизнес эрхлэхээр ажлаас чөлөөлөгдөж, Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.