You are currently viewing ЦУОШГ болон ИНЕГ хоорондын хамтарсан ажлын хэсэг хуралдав.

ЦУОШГ болон ИНЕГ хоорондын хамтарсан ажлын хэсэг хуралдав.

  • Post author:
  • Post category:Post

ИНЕГ-ын даргын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогын бүрдэл, орлогын тодорхой хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг судалж, танилцуулах үүрэг бүхий ИНЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.

ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Галцог нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсгийн хурал ИНЕГ-т боллоо.

Өнөөдрийн хурлаар хамтарсан ажлын хэсгийн гишүүдийн нэгдсэн цахим групп үүсгэж, хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гарган 2 талын санал дүгнэлтүүдээ нэгтгэхээр боллоо.