You are currently viewing УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВӨЛГӨӨН

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВӨЛГӨӨН

  • Post author:
  • Post category:Post

Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол улсын Ус Цаг уурын алба Дэлхийн Цаг уурын байууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг түүхэн ойнууд давхцсан онцлог жил болж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний “ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН”-ийг санаачлан зохион байгуулсан.
Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцоо, тулгамдаж буй асуудал, дэлхийн болон олон улсын цаг уурын байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаарх бодлого, үйл ажиллагаа, албан хаагчдын болон эрдэмтэн судлаачдын илтгэл, мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг хэлэлцэн 21 аймгийн 700 гаруй албан хаагч уг зөвлөгөөнд оролцож байна.
Энэхүү зөвлөгөөнөөр Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хөгжлийн гарц болох “Хүн төвт хөгжлийн хөтөлбөр”-ийг Дэлхийн цаг уурын байгууллагын стратегийн зорилт, НҮБ-ын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилгатай уялдуулан боловсруулан гаргалаа.
Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, бодлогыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, байгууллагыг чадавхжуулахад тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлж, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар зөвлөгөөнд оролцогчид санал, зөвлөмжийг гаргасан юм.