You are currently viewing Шилдгүүдийг шагнаж урамшуулав.

Шилдгүүдийг шагнаж урамшуулав.

  • Post author:
  • Post category:Post

Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөр, Монгол Улсад Ус, цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол орны төвийн бүсийн нутаг дэвсгэрийг цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын богино, хэт богино хугацааны урьдчилсан мэдээнд шаардлагатай үүл, тунадас, тэдгээртэй холбоотой аюултай үзэгдлийн талаарх бүтээгдэхүүн гарган авч хүчтэй аадар, мөндрийн улмаас нүүрлэдэг үер усны аюулаас сэрэмжлүүлэх, Олон улс, орон нутгийн нислэгт аюулгүй байдлыг хангасан цаг агаарын бодит ажиглалтын мэдээгээр тасралтгүй үйлчлэх, мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, нислэгийн цаг уурын үйлчилгээг Дэлхийн Цаг Уурын байгууллага, Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын стандарт, шаардлагын түвшинд хүргэх, радарын станцын тасралтгүй, хэвийн ажиллах нөхцөлийг хангахад идэвх зүтгэл гарган, үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа тус төвийн Морин-Уул локатор, цаг уурын станцын дарга-инженер Х.Энхбаяр “АЛТАН ГАДАС” одонгоор, Локаторын ахлах инженер О.Энхээ “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Орон нутаг хариуцсан ерөнхий технологич инженер Н.Басбиш “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Аюулгүй байдал, чанарын хяналтын ахлах мэргэжилтэн Н.Энхдалай, Нисэхийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний инженер Э.Ганбаяр, Дизель генераторч Ч.Жагварал, Л.Алтангэрэл нар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”, Локаторын ахлах инженер  М.Баасанжаргал Цаг уур, орчны шинжилгээний газрын “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулав.