You are currently viewing ИНЕГ-ын Дарга НЦУТ-ийн үйл ажиллагаатай танилцав.

ИНЕГ-ын Дарга НЦУТ-ийн үйл ажиллагаатай танилцав.

  • Post author:
  • Post category:Post

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан, НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч П.Ганбаатар, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Д.Маасүрэн нар Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төвөөс нислэгийн цаг уурын үйлчилгээний өнөөгийн байдал, сүлжээ, тоног төхөөрөмж, Иргэний нисэхийн алба салбарууд, агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагаа, цаг агаарын мэдээний таарц, чанарыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын зорилго, зорилтыг танилцуулж, санал солилцлоо.