You are currently viewing ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах  үзлэг шалгалт явагдаж байна.

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалт явагдаж байна.

  • Post author:
  • Post category:Post
  • Post comments:0 Comments

2023 оны 02 дугаар сарын 06-17-ны өдрүүдэд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас томилогдсон ажлын хэсэг ИНД-174-ийн “Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг явуулж байна.
Ажлын хэсгийнхэн өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн ажлууд, авсан арга хэмжээ, төлөвлөгөөний биелэлт, Чикагогийн конвенц Хавсралт 3-ын шаардлагуудыг хангасан байдал, мөрдөгдөж буй заавар журмын хэрэгжилт, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал зөрчлийг бууруулах талаар авсан арга хэмжээ, мэдээ зохиолт, дамжуулалт, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн бэлэн байдал, техникийн баримт бичгийн хөтлөлт, хамтран ажиллах гэрээ, түүний хэрэгжилтийг шалгаж байна.

ШАЛГАЛТЫН ЯВЦААС

Leave a Reply