Шагнал гардууллаа.

  • Post author:
  • Post category:Post
  • Post comments:0 Comments

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагаас Монгол Улсад “Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр–байнгын хяналтын аргачлал”-ын хүрээнд 2026 онд хийгдсэн бүрэн хэмжээний аудит шалгалтад амжилттай хамрагдсан, мөн Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, манлайлан ажилласан тус төвийн  Ерөнхий инженер Болдын Сүхбаатар, Орон нутаг хариуцсан ерөнхий инженер Нацагдоржийн Басбиш, Урьдчилан мэдээлэхийн ерөнхий технологич инженер Болдбаатарын Солонго нар “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Урьдчилан мэдээлэхийн ерөнхий технологич инженер Гансүхийн Ганболд Зам, тээврийн яамны “Жуух бичиг”-ээр, Төсөл хөтөлбөр, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Хэнмэдэхийн Агиймаа Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци, аэродромын стандартын газрын дарга С.Булганцэрэн, нисэхийн хяналтын байцаагч Д.Маасүрэн нар оролцлоо.

Leave a Reply