
Тус төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг нислэгт цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчилдэг төв, орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн урьдчилан мэдээлэхийн инженерүүдэд зориулсан мэргэжлийн ур чадварыг хадгалах сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
Сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд, Нислэгийн цаг уурын төвийн урьдчилан мэдээлэхийн инженерүүд оролцож байна.