You are currently viewing Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

  • Post author:
  • Post category:Post

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дахь Нислэгийн цаг уурын төвийн байранд зочилж, төвийн үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай ажил хэргийн яриа өрнүүллээ.
Уулзалтын үеэр тус төвийн дарга А.Батболд тус төвийн үйл ажиллагааг танилцуулж, нисэхийн цаг уурын үйлчилгээнд тулгамдаж буй асуудлаар санал солиолцлоо. ЦУОШГ-ын дарга Э.Баттулга нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, нисэхийн цаг уурын мэдээний үнэ тарифыг тогтоох, цаг уурын радар болон салхины шилжлэг илрүүлэх тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулж байгаа бөгөөд өндөр ур чадвар бүхий технологийн албан хаагчдын цалингийн шатлалыг өөрчлөх асуудлыг БОУАӨЯ-р дамжуулан Засгийн газар хандахаар төлөвлөж байна.
Нислэгийн цаг уурын албан хаагчдын талаас илүү хувь нь ээлжийн хуваариар ажилладаг ба Чингис хаан ОУНБ-д ажиллах инженерүүдийн ажлын цагийн хуваарийг хөдөлмөрийн хуульд нийцүүлэн 12/12 цагийн зохион байгуулалтад оруулах шаардлагатай байгаа тул шатахуун зарцуулалт багатай тээврийн хэрэгсэлтэй болоход анхаарч ажилахаа илэрхийллээ.
Цаашид технологийн дэвшлийг НЦУТ-д хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, энэ чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт оролцох боломжийг ЦУОШГ-аас дэмжихээ онцоллоо.

Нислэгийн цаг уурын төв
(2025.12.16)