You are currently viewing Нислэгийн цаг уурын төвийн даргаар Алтангэрэлийн Батболд томилогдлоо.

Нислэгийн цаг уурын төвийн даргаар Алтангэрэлийн Батболд томилогдлоо.

  • Post author:
  • Post category:Post

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар Нислэгийн цаг уурын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Алтангэрэлийн Батболд томилогдон, өнөөдөр ажлаа хүлээн авлаа.

НЦУТ-ийн даргаар ажиллаж байсан Бямбаагийн Баньдсүрэн өндөр насны тэтгэвэрт гарахаар хүсэлт гаргасан тул Төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

Ажил хүлээлцэхэд Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээний хэлтсийн дарга Д.Уламбаяр оролцов.

А.Батболд 1998 онд Монгол улсын их сургуулийг Цаг уурч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2003 онд МУИС-ийг Физикийн ухааны магистр, 2012 онд Япон улсын Хоккайдо их сургуульд боловсролын докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан.

1998-2012 онуудад Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд цаг уурын инженер, Эрдэм шинжилгээний ажилтан 2015-2016 онд Нислэгийн цаг уурын төвийн дарга, 2016-2019 онд Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд Цаг уур, орчны тоон загварчлал, судалгааны хэлтсийн дарга, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 2025 оны 7 дугаар сараас Цаг уур, орчны шинжилгээний газрын Технологи, инновацын хэлтсийн даргаар ажиллаж байсан.