2024 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Завхан, Архангай, Булган, Өмнөговь, Төв аймгийн зарим газар, Өвөрхангайн өмнөд, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр 0.0-7.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэд 7.0 см, Хэнтийн Баян-Адрага, Дадалд 6.0 см, Нийслэлийн Тэрэлж, Багануурт 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: 16-нд Сэлэнгийн Сүхбаатар, Хүдэрт 2.0 мм, Бугантад 1.0 мм, Зүүнбүрэнд 0.9 мм, Ерөөд 0.0 мм бороо, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-8.0 мм бороо, 18-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0.0-10 мм бороо, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-11.0 мм бороо, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хэсгээр 0.0-18.1 мм бороо, нойтон цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-18.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Баяннуурт 22.0 мм, Хэнтийн Дадалд 20.0 мм, Завханы Завханмандал, Төв аймгийн Лүнд 17.0 мм, бусад нутгаар 0.0-16.1 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн үед ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-15 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +7…+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байсан бол хугацааны дунд үеэр нутгийн зүүн болон хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0…+8 градус, говь, талын нутгаар +18…+25 градус, бусад нутгаар +8…+18 градус дулаан байв. Хугацааны сүүлд ихэнх нутгаар 1-17 градусаар сэрүүсэн Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5…+2 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +18…+26 градус, бусад нутгаар +11…+17 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үед баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-11 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хогтор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Алтай, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байсан бол хугацааны дунд үеэр ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байв. Хугацааны сүүлээр 1-18 градусаар сэрүүсэн Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Халх голын хөндийгөөр Дорнод, Дарьгангын тал нутгаар +1…+7 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 11-16 метр, зарим үед секундэд 18-20 метр, 17, 18, 19-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр, түр зуур секундэд 22-24 метр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, Их нууруудын хотгор, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-28 метр, Говь-Алтайн Шарга суманд секундэд 34 метр, 21-нд Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар секундэд 13-18 метр, түр зуур секундэд 23-25 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 4 сарын 21-нд 0.0 – 13.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. 20,21-нд баруун хойноос секундэд 7-12 метр.

Агаарын температур: Хугацааны эхэн үед өдөртөө +14…+19 градус, шөнөдөө -6…+2 градус дулаан байсан бол хугацааны дунд үеэр өдөртөө +9…+14 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12 градус хүйтэн, бусад хэсгээр -3…+5 градус дулаан байв. Хугацааны сүүлд сэрүүсэн өдөртөө +2…+6 градус дулаан, шөнөдөө 0…-3 градус хүйтэн байв. 

2024 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 21-ний 20 цаг хүртэлх аюултай үзэгдлийн тойм:

Хүчтэй салхи: 20-нд Говь-Алтай аймгийн нутгаар 16-34 м/с хүрч, шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: 20-нд Завхан аймгийн нутгаар 0.0-17.0 мм бороо, нойтон цас, цас орж, салхины дундаж хурд 8-16 м/с, зарим үед 20-23 м/с хүрч, цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: 20-21-нд шилжих шөнө төв аймгийн нутгаар 1-15 мм бороо, нойтон цас, цас орж, салхины дундаж хурд 8-16 м/с, зарим үед секундэд 19-20 м/с хүрч, цасан шуурга 1-9 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: 21-нд төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-5 мм нойтон цас, цас орж, салхины дундаж хурд 8-16 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг, Хэнтий аймгийн нутгаар 0.0-18 мм бороо, нойтон цас, цас орж, салхины дундаж хурд 10-16 м/с, зарим үед 15-21 м/с хүрч, цасан шуурга 4-9 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс