Нисэх буудлуудын цаг агаарын нэгтгэсэн төлөв
2026.10.12-2026.10.19
Үзэгдэл: 19-нд Алтай, Арвайхээр, 21-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Отгонтэнгэр, 22-нд Өлгий, Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Булган, Мандалговь, 23-нд Алтай, 24-нд Ховд, Дэглий цагаан, Булган нисэх буудлуудад үүлшинэ. Хур тунадас орно. Бусад хугацаанд нисэх буудлуудад солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
“Буянт-Ухаа”, “Чингис
хаан” олон улсын нисэх буудал орчимд: 19,20,22,23-нд үүлэрхэг. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. 19,22-нд бага
зэргийн хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй
Салхи: 19-нд Тавантолгой, Ханбумбатад
баруун өмнөөс баруун хойш эргэж,
Чойбалсанд баруун хойноос 8-11м/с, 20-нд Тавантолгой, Ханбумбатад
баруун хойноос 9-12м/с Алтайд баруун
өмнөөс, Чойбалсанд баруун хойноос 7-10м/с, 21-нд Тавантолгой, Ханбумбатад баруун өмнөөс 12-15м/с, Өлгий, Алтайд баруун
өмнөөс, Ховдод баруунаас 8-13м/с, 22-нд Тавантолгой, Ханбумбатад баруун өмнөөс 12-15м/с,
Алтай, Чойбалсанд баруун өмнөөс, Баянхонгорт, Баруун-Уртад баруунаас, Мандалговь,
Гурвансайхан Тавантолгой, Ханбумбат баруун хойноос
10-13м/с, Өлгийд баруун
өмнөөс 8-13м/с, Ховд, Арвайхээрд баруунаас, Булганд баруун хойноос, Өндөрхаанд баруун өмнөөс 7-10м/с,
23-нд Чойбалсанд баруун өмнөөс 9-12м/с, бусад хугацаанд
Мандалговь, Гурвансайханд баруунаас 7-10м/с, бусад нисэх буудлуудад зөөлөн
салхитай байна. Зарим нисэх буудлуудад тур зуур 14-16м/с хүрч ширүүсэж цасан
болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх
буудал тус бүрийн төлөвөөс харна уу.
“Буянт-Ухаа” олон улсын
нисэх буудал орчимд: 21-нд зүүн өмнөөс
6-9м/с, 22-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, бусад хугацаанд баруун
хойноос 19-нд 6-9м/с, бусад хугацаанд 4-7м/с.
“Чингис хаан” олон улсын
нисэх буудал орчимд: 21-нд зүүн өмнөөс
6-9м/с, 22-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, бусад хугацаанд баруун
хойноос 19-нд 7-10м/с, бусад хугацаанд 5-8м/с.
Агаарын температур: Булган, Арвайхээр, Өндөрхаан нисэх буудалд шөнөдөө
15-20 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, Өлгий, Ховд, Дэглий цагаан,
Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор,
Мөрөн, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудалд шөнөдөө 5-10 градус хүйтэн,
өдөртөө 0-5 градус дулаан, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой,
Ханбумбат нисэх буудалд шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан
байна.
21-ээс Булган, Арвайхээр нисэх
буудлуудад бага зэрэг дулаарах бол 22-оос Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай,
Баянхонгор нисэх буудлуудад бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. 21,22-нд
Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад өдөртөө бага
зэрэг дулаарна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудал тус бүрийн төлөвөөс
харна уу.
“Буянт-Ухаа” олон улсын
нисэх буудал орчимд: 21,22-нд шөнөдөө 7-9
градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус,
өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
“Чингис хаан” олон улсын
нисэх буудал орчимд: 21,22-нд шөнөдөө 6-8
градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус,
өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
Аэродромын болон
Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага:
(газрын гадаргаас-6000м хүртэл
өндөрт)
Нислэгт аюултай цаг
агаарын үзэгдэл: 19-нд Өлгий,
Ховд, Алтай, Дэглий цагаан, Баянхонгор, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат,
Баруун-Урт, 20-нд Мөрөн, Баянхонгор, Тосонцэнгэл, Отгонтэнгэр, Арвайхээр,
Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат,
21-нд Өлгий, Дэглий цагаан, Алтай, Ховд, Баянхонгор, Тосонцэнгэл, Отгонтэнгэр,
Арвайхээр, Мөрөн, Булган, 22-нд Буянт-Ухаа, Чингис хаан, Мандалговь,
Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 23-нд Баруун-Урт, Чойбалсан нисэх буудалд
дунд хүчтэй сэсрэлттэй, сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага:
(6000-12000м)
Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын
урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 21,22-нд үүлшиж бага зэргийн цас орно. Бусад
хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: 21,22-нд баруун өмнөөс 8-13м/с, үе үе
14-16м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд баруун хойноос 5-8 м/с.
Температур: шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус
орчим байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудалд:
Үзэгдэл: 21,24-нд үүлшиж бага зэргийн хур тунадас, цас
орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 21,22-нд баруунаас 7-10м/с, үе үе 12-14м/с
хүрч ширүүснэ, бусад хугацаанд баруун хойноос 4-7 м/с.
Температур: Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус
дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21,22-нд
дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 21,24-нд сул хүчтэй мөстөлт ажигдагдана.
“Дэглий Цагаан” нисэх буудалд:
Үзэгдэл: 21,24-нд үүлшиж бага зэргийн хур тунадас, цас
орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 21,22-нд баруун хойноос 5-8м/с, бусад
хугацаанд баруунаас 2-5м/с.
Агаарын температур: Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус
дулаан байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 21,22,24-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Отгонтэнгэр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 21-22-нд шилжих шөнө, 22-ны өдөр
үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 21, 22-нд баруун өмнөөс 5-8м/с, түр зуур
12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 21-нд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3
градус дулаан байх боловч бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө
4-6 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21,
22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх
буудал орчимд:
Үзэгдэл: 22-нд үүлэрхэг, бага зэргийн цас
орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 19-нд баруун баруун хойноос 5-8м/с, 20,21-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с,
22,23-н баруунаас 6-9м/с, Бусад хугацаанд баруунаас 4-7м/с.
Температур: 21-нд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан, бусад
хугацаанд шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус хүйтэн
байна.
Нислэгт аюултай цаг
агаарын үзэгдэл: 19,22,23-нд сул хүчтэй мөстөлттэй,
дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19,22,23-нд үүлэрхэг. Бага зэргийн цас
орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 20, 21-нд баруун өмнөөс 7-10м/с, 22-нд
баруунаас 10-13м/с, үе үе 14-16м/с хүрч ширүүснэ.
бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4м/с.
Температур: 20-нд шөнөдөө 18-20
градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, 21-нд шөнөдөө 5-8 градус хүйтэн,
өдөртөө 2-4 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 3-5
градус хүйтэн байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 22,
23-нд дунд хүчтэй мөстөлт, сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл 22, 23, 24-нд үүлшинэ.
22-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 22-нд баруунаас 9-12м/с, үе үе
14-16 м/с хүрч ширүүснэ. бусад хугацаанд
тогтворгүй чиглэлээс 1-4м/с.
Температур: 21-нд шөнөдөө 9-11 градус хүйтэн,
өдөртөө 0-2 градус дулаан, 22-нд шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус
хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 22, 25-нд үүлшинэ, 20-нд багавтар
үүлтэй.Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 20, 21-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
22, 26-нд баруунаас 6-9м/с, үе үе 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд
баруунаас 4-7м/с
Температур: 21-нээс бага зэрэг дулаарч, 21, 22-нд
шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байх бол бусад хугацаанд
шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22,
26-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 22, 24-нд үүлэрхэг, нойтон цас, цас орно. Бусад
хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 22-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд
баруун хойноос 3-6м/с.
Температур: Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1
градус хүйтнээс 1 градус дулаан, 21-нээс дулаарч шөнөдөө 9-11 градус хүйтэн,
өдөртөө 2-4 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
22-нд дунд хүчтэй сэгсрэлт, 22, 24-нд дунд хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас
орохгүй.
Салхи: 22-нд баруунаас 7-10м/с, бусад хугацаанд
баруунаас 4-7м/с.
Агаарын температур: 19,20-нд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 3-5
градус хүйтэн байна. 21-ээс хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 6-8
градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд
дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Баруун хойноос 6-9м/с, 22-нд баруун
өмнөөс 7-10м/с, үе үе 10-12м/с.
Температур: Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3
градус дулаан байна. 21-ээс өдөртөө бага зэрэг дулаарч 8-10 градус дулаан
байна
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
22-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Хур тунадас
орохгүй.
Салхи: 19, 20-нд баруун хойноос 7-10м/с, 22,
23-нд барууун өмнөөс 9-12м/с, үе үе 15-17 м/с. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с.
Температур: Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6
градус дулаан, 22-нд өдөртөө 11-13 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
19, 20, 22, 23-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 22-нд баруунаас 10-13 м/с, үе үе 15-17 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд
баруун хойноос 5-8 м/с.
Температур: Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3
градус дулаан, 22-нд дулаарч өдөртөө 10-12 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд
дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 22-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад
хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 22-нд баруун хойноос 10-13м/с, бусад
хугацаанд баруунаас 7-10м/с.
Температур: 21, 22-нд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө
6-8 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8
градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 22-нд баруун хойноос 10-13м/с. Бусад
хугацаанд баруун, баруун хойноос 6-9м/с.
Агаарын температур: 21, 22-нд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө
8-10 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9
градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх
буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд үүлшинэ. 21,22-нд багавтар үүлтэй. Бусад хугацаанд солигдмол
үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 19-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, 20-нд баруун хойноос
9-12м/с, 21,22-нд баруун өмнөөс 21-нд 12-15м/с, 22-нд 13-16м/с, үе үе 17-19м/с
хүрч шороон шуургатай. Бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с.
Температур: 22-нд шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан, Бусад хугацаанд
шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг
агаарын үзэгдэл: 20,21,22-нд дунд хүчтэй сэгсрэлт
ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал
орчимд:
Үзэгдэл: 19-нд үүлшинэ. 21,22-нд багавтар үүлтэй. Бусад хугацаанд солигдмол
үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 19-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, 20-нд баруун хойноос
9-12м/с, 21,22-нд баруун өмнөөс 21-нд 12-15м/с, 22-нд 13-16м/с, үе үе 17-19м/с
хүрч шороон шуургатай. Бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с.
Температур: 22-нд шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан, Бусад хугацаанд
шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг
агаарын үзэгдэл: 20,21,22-нд дунд хүчтэй сэгсрэлт
ажиглагдана.