10 хоногийн урьдчилсан төлөв
2025 оны 10 дуаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29, 31-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11 дүгээр сарын 02-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 29-31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -19…-24 градус хүйтэн, өдөртөө -3…-8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-30-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 29,30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-16 градус, бусад хэсгээр -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.