Нисэх буудлуудын цаг агаарын нэгтгэсэн төлөв

2025.03.16-2025.03.23

 

Үзэгдэл:  16-нд Дэглий цагаан, Алтай, 17-нд Чойбалсан, Баруун-Урт, 20-нд Дэглий цагаан, Арвайхээр, 21-нд Өндөрхаан нисэх буудалд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нисэх буудлуудад солигдмол үүлтэй. Цас орохгүй.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчимд: 17, 21-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 17, 21-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

 

Салхи: 16-нд Мөрөнд баруунаас, Арвайхээр, Мандалговь, Гурвансайханд баруун хойноос, Тавантолгой, Ханбумбатад баруун өмнөөс баруун хойш эргэж 10-13м/с, Отгонтэнгэрт, Чойбалсан, Баруун-Уртад баруун хойноос, Алтайд баруун өмнөөс 7-10м/с, 17-нд Мандалговь, Гурвансайханд баруун хойноос 11-14м/с,  Чойбалсан, Баруун-Урт, Тавантолгой, Ханбумбатад баруун хойноос 8-11м/с, 18-нд Чойбалсан, Баруун-Уртад баруун хойноос 8-11м/с, 19-нд Өлгийд баруун өмнөөс 10-13м/с, 20-нд Өлгийд баруун өмнөөс 10-13м/с, Отгонтэнгэр баруун хойноос, Баянхонгорт баруунаас 7-10м/с, 21-нд Баянхонгорт баруунаас 7-10м/с, 22-нд Өлгий, Ховдод баруун өмнөөс 10-13м/с, 23-нд Өлгий, Ховдод баруун өмнөөс 10-13м/с, бусад хугацаанд  Өндөрхаан, Мандалговь, Гурвансайханд баруунаас, Тавантолгой, Ханбумбатад баруун өмнөөс 7-10м/с, бусад нисэх буудлуудад зөөлөн салхитай байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудал тус бүрийн төлөвөөс харна уу.

16-нд Отгонтэнгэр, Мөрөн, Тавантолгой, Ханбумбат, 20-нд Отгонтэнгэр, Баянхонгор, 21-нд Баянхонгор, 22-нд Ховд, 23-нд Ховд, нисэх буудалд үе үе 14-16м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байна.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчимд: 22-нд зүүн өмнөөс 6-9м/с, 16,21-нд баруун хойноос 6-9м/с, 19-нд баруунаас 5-8м/с, бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 22-нд өмнө зүүн өмнөөс 5-8м/с, 16,21-нд баруун хойноос 7-10м/с, 19-нд баруун баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд баруун баруун хойноос 4-7м/с.

 

Агаарын температур: Дэглий цагаан, Тосонцэнгэл, Өндөрхаан, нисэх буудалд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, Отгонтэнгэр, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Чойбалсан, Баруун-Урт, Баянхонгор нисэх буудалд шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн,  Өлгий, Ховд, Мөрөн, Булган, нисэх буудалд шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Мандалговь, Гурвансайхан нисэх буудалд шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудалд шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

17-оос Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад бага зэрэг хүйтрэх, 18-өөс Ховд, Отгонтэнгэр, Мөрөн, Арвайхээр, 19-өөс Өндөрхаан,  Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад бага зэрэг дулаарах төлөвтэй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудал тус бүрийн төлөвөөс харна уу.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчимд: шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан, 20-оос дулаарч шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, 20-оос дулаарч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

 

 

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага:(газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт)  

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 16-нд Отгонтэнгэр Алтай, Мөрөн, Булган, Арвайхээр, 17-нд Чингис хаан, Буянт-Ухаа, Мөрөн, Өндөрхаан, 18-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 20-нд Өлгий, Ховд, Алтай, Отгонтэнгэр, Мөрөн, 21-нд Чингис хаан, Буянт-Ухаа, Мөрөн, Булган, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан нисэх буудлуудад үүлэнд болон хур тунадасны бүсэд сүл, дунд хүчтэй мөстөлттэй. 16-нд Отгонтэнгэр, Мөрөн, Булган, Чингис хаан, Буянт-Ухаа, 17-нд Алтай, Баянхонгор, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 20-нд Дэглий цагаан, Алтай, Баянхонгор нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: (6000-12000м)   

 

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд Мөрөн, Төв, 17-нд Баян, Алтай, Говь, Дорнод, 20-нд Баян, Алтай, 21-нд Төв, Говь, Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлттэй. 

 

Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын
урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: Ихэнх хугацаанд үүлшинэ. Цас орохгүй. 

Салхи: 19,20,22-нд баруун өмнөөс 10-13м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-8 м/с. 

Температур:  шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19,20,22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Ховд” нисэх буудалд: 

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 19-нд баруунаас 6-9м/с, 22,23-нд баруун өмнөөс 10-13м/с зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7 м/с.

Температур: 16,17,18-нд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.  

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19,22,23-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Дэглий Цагаан” нисэх буудалд: 

Үзэгдэл: 16,20-нд үүлшинэ. Ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4м/с.

Агаарын температур: Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл:16, 20-нд сул хүчтэй мөстөлт, дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.                                                          

 

“Отгонтэнгэр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 16, 20-нд баруун хойноос 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байх боловч 18-аас хүйтний эрч суларч шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 20-нд сул хүчтэй мөстөлт, дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.                                                          

 

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд    

Үзэгдэл: 16,20-нд үүлэрхэг, Хур тунадас орж шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 16, 20-нд баруун баруун хойноос 7-10м/с, үе үе 11-13м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Температур:  9-11-нд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн, 19-өөс  бага зэрэг дулаарч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 02-04 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16,20-нд дунд хүчтэй сэгсрэлттэй, сул хүчтэй мөстөлттэй.

               

“Алтай” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 16, 19, 20-нд үүлшинэ цас орно. 16-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 16, 22-нд баруун өмнөөс 7-10м/с. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн. 18-аас хүйтний эрч суларч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 2-4 градус дулаан.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 16, 22-нд сул хүчтэй сэгсрэлт. 16-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

 

“Баянхонгор” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 20,21-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй

Салхи: 20,21-нд баруунаас 8-13м/с, түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 6-9м/с. 

Температур: шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  20,21-нд сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  20-нд үүлшиж ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 16-нд баруунаас 10-13м/с, үе үе 13-15м/с хүрч явган шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 6-9м/с.

Температур: Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байх бол 18-аас дулаарч,  шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17, 20, 21-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

 

“Булган” нисэх буудал орчимд:  

Үзэгдэл: Ихэнх хугацаанд үүлшинэ, цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с. 16-нд баруун хойноос 6-9м/с. 

Температур: 17-нд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн. Бусад хугацаанд дулаарч шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд сул хүчтэй сэгсрэлттэй.

 

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19,20-нд үүлшинэ. 20-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд Солигдмол үүлтэй. Цас орохгүй. 

Салхи: 16,17,21,22-нд баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд баруунаас 5-8м/с байна.

Агаарын температур: 17-нд шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус хүйтэн, 18-аас хүйтний эрч суларч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16,17,21,22-нд сул хүчтэй мөстөлт, сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Өндөрхаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Солигдмол үүлтэй цас орохгүй. 

Салхи: Баруун өмнөөс 7-10м/с.

Температур: Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна. 19-өөс хүйтний эрч суларч шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: сэгсрэлт ажиглагдахгүй.

 

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16-аас 17-нд шилжих шөнө ялимгүй цас орно.  Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи:16,17,18-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Температур: 17, 18, 19-нд шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө  5-7 градус хүйтэн, 20-ноос бага зэрэг дулаарч шөнөдөө 8-10 хүйтэн, өдөртөө 4-6 дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд сул хүчтэй мөстөлттэй, 16,17,18-нд дунд хүчтэй сэгсрэлттэй ажиглагдана.

 

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16-аас 17-нд шилжих шөнө ялимгүй цас орно.  Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 16, 17, 18-нд баруун хойноос 8-11 м/с, үе үе 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 3-6 м/с.

Температур: 17, 18 , 19-нд шөнөдөө 14-16 градус, өдөртөө  4-6 градус хүйтэн, 20-ноос хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 7-9 хүйтэн, өдөртөө 5-7 дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд сул хүчтэй мөстөлттэй, 16, 17, 18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 16, 17-нд баруун хойноос 11-14м/с, бусад хугацаанд баруунаас 7-10м/с.

Температур: 17-нд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 16, 17-нд баруун хойноос 11-14м/с, бусад хугацаанд баруунаас 7-10м/с.

Агаарын температур шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна. 

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:16, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Тавантолгой” нисэх буудал орчимд    

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 16-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. 17-нд баруун хойноос 10-13м/с, зарим үед 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 18, 19, 20-нд баруун баруун өмнөөс 7-10м/с, 21-нд  Бусад хугацаанд баруун хойноос  6-9м/с.

Температур: 17-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.                                                                                   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

 

“Ханбумбат” нисэх буудал орчимд    

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 16-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. 17-нд баруун хойноос 10-13м/с, зарим үед 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 18, 19, 20-нд баруун баруун өмнөөс 7-10м/с, 21-нд  Бусад хугацаанд баруун хойноос  6-9м/с.

Температур: 17-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.                                                                                   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.