10 хоногийн урьдчилсан төлөв

2026 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 24-нийг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

19-нд Орхон, Сэлэнгийн сав газраар, 20, 21-нд Хэрлэн, Онон, Улз голын сав газраар нойтон цас орж болзошгүйг анхааруулж байна.

Хур тунадас: 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 19-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд зарим газраар, 18, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -2…+3 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

17-нд баруун аймгуудын нийт нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр дулаарн

  •                  
  • Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  17-ноос 18-нд шилжих шөнө, 18-нд өдөртөө бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17, 19, 20, 23-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 14-16-нд бага зэрэг халж шөнөдөө +4…+9 градус, Яармаг, Сонгиноны орчмоор 0…+5 градус, өдөртөө +23…+28 градус, 17-ноос бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 0…+5 градус, Яармаг Сонгины орчмоор -3…+2 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 

ЦУОШГазар

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс