Нисэх буудлуудын цаг агаарын нэгтгэсэн төлөв

2026.06.22-2026.06.29

 

Үзэгдэл: 22-нд Ховд, Тосонцэнгэл, Арвайхээр, 23-нд Өлгий, Ховд, Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Чойбалсан, Баруун-Урт, 24-нд Өлгий, Ховд, Дэглий Цагаан, Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Арвайхээр, 25-нд Дэглий Цагаан, Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 26-нд Ховд, Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай, Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 27-нд Ховд, Дэглий Цагаан, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Баянхонгор, Чойбалсан, Мандалговь, Гурвансайхан, 28-нд Өлгий, Дэглий Цагаан, Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлууд үүлэрхэг, дуу цахилгаантай бороо, түр зуурын бороо орно.

Салхи: Өлгий 24,25-нд баруун өмнөөс 8-11 м/с, үе үе 12-14м/с, Дэглий Цагаан 24,25-нд баруун хойноос 7-10 м/с, үе үе 12-14м/с, Алтай 23,24-нд баруун өмнөөс 9-12м/с, Баянхонгор 23,24,25-нд баруун өмнөөс 9-12м/с, Арвайхээр 26,27,28-нд баруун өмнөөс 8-11м/с, Өндөрхаан 23,27,28-нд баруун хойноос 6-9м/с, 26-нд баруун өмнөөс 6-9м/с, үе үе 12-14м/с, Чойбалсан 23, 24, 28-нд зүүн хойноос 7-10 м/с, үе үе 12-14м/с, Баруун-Урт 23,28-нд зүүн хойноос 8-11м/с, түр зуур 13-15м/с, Мандалговь 22,25-нд баруун хойноос 11-14 м/с, түр зуур 18-20 м/с, Гурвансайхан 22-24-нд зүүн хойноос, бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с, Тавантолгой, Ханбумбат 26-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, 27,28-нд баруун хойноос, бусад хугацаанд зүүн хойноос 8-11м/с байна. Борооны үед үе үе тогтворгүй чиглэлийн 13-15м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: 24, 25-нд бусад өдрүүдтэй харьцуулахад харьцангуй дулаан байна, нутгийн зүүн хагаст 26-ны өдрөөс дахин сэрүүснэ.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд Буянт-Ухаа, Чингисхаан, Өндөрхаан, Чойбалсан, 23-нд Өлгий, Ховд, Өндөрхаан, Чойбалсан, Тосонцэнгэл, 24-нд Өлгий, Дэглий цагаан, Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай, Мөрөн, Чойбалсан 25-нд Ховд, Алтай, Баянхонгор, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Арвайхээр, 26,27-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Даланзадгад, Тавантолгой, Ханбумбат, Өндөрхаан нисэх буудлуудад үүл хур тунадасны бүсэд дунд хүчтэй сэгсрэлттэй, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22,23-нд Дорнод, 24,25-нд Алтай, Баян 26,27,28-нд Төв, Говь секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.

Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын
урьдчилсан төлөв

                                                                                                                2026.06.22-2026.06.29
 

“Өлгий” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 23,24,28-нд үүлшиж аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: 24,25-нд баруун өмнөөс 8-11 м/с, үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд зүүн өмнөөс 5-8 м/с.

Температур:  шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-25 градус дулаан байна.   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24,25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Ховд” нисэх буудалд: 

Үзэгдэл: 22,23,24,26,27-нд үүлшинэ, бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Баруун, баруун өмнөөс 5-8 м/с. Борооны өмнө түр зуур тогтворгүй чиглэлийн 9-12 м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.                          

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23,24,26,27-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

 

“Дэглий Цагаан” нисэх буудалд: 

Үзэгдэл: 24,25,27,28-нд үүлшиж, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 22-нд зүүн хойноос 5-8 м/с, 24,25-нд баруун хойноос 7-10 м/с, үе үе 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Агаарын температур: шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 22,24,25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.  

 

“Отгонтэнгэр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  23, 24, 25, 26-нд үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй. 

Салхи:  22-нд баруун, баруун хойноос, 23, 24, 25-нд баруун өмнөөс 4-7м/с, бусад хугацаанд баруун хойноос 2-5м/с, түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. 

Температур: Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.    

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 25-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.        

 

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:    

Үзэгдэл: 22-26-нд үүлэрхэг. 22-нд түр зуурын бороо, 23-26-нд дуу цахилгаантай бороо, бороо орно. 27,28-нд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 23,24-нд баруун өмнөөс 5-8м/с. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с. Борооны үеэр түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: 22-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан. Бусад хугацаанд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.                                                                                   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23-26-нд дунд хүчтэй сэгсрэлт, үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

                

“Алтай” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 23,24,26-нд үүлшинэ. Бороо, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 23,24-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с. 

Температур: 22,23,24 -нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус, бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 23,25,26-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

 

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25, 26, 28-нд үүлшиж аадар бороо орно. Дуу цахилгаантай. 22, 24, 27-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. 23-нд багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 22, 23, 24-нд зүүнээс 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.  25, 26, 28-нд үе үе секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд дунд зэргийн сэгсрэлттэй. 

 

“Булган” нисэх буудал орчимд:  

Үзэгдэл: 25,26,27,28-нд үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна. 24-нөөс дулаарч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-28-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

 

“Баянхонгор” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл:  23,24,25,26,27-нд үүлшинэ. 23,24,25,26,27-нд Бороо орно. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад  хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 23,24,25-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд баруунаас 6-9м/с.

Температур: 22,23,24-нд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24,25-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

 

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 22,24,25,26,-нд үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй. 

Салхи: 26,27,28-нд баруун өмнөөс 8-11 м/с, бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Агаарын температур: 22,23-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26,27,28-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Өндөрхаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23-нд үүлшинэ, түр зуурын аадар бороо орно. 26,27,28-нд үүлэрхэг, бороо, аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 23,27,28-нд баруун хойноос 6-9 м/с. 26-нд баруун өмнөөс 6-9 м/с, үе үе 12-14 м/с хүрч ширүүснэ.  Бусад хугацаанд баруун өмнөөс 4-7 м/с.

Температур: 22,23-нд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус, 24-нөөс  дулаарч шөнөдөө 9-11 градус,  өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23,27,28-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

 

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 27, 28-нд үүлшинэ. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо  орохгүй. 

Салхи: 23, 24, 28-нд зүүн хойноос 7-10 м/с, үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с. 

Температур: 22, 23-нд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус, 25-наас дулаарч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. 

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23, 24, 28-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

 

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23,28-нд үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо  орохгүй.  

Салхи: 23,28-нд зүүн хойноос 8-11 м/с, түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос  4-7 м/с.

Температур: 22,23-нд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23,28-нд дунд зэргийн хүчтэй мөстөлт, дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25,26,27-нд үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 22,25-нд баруун хойноос 11-14 м/с, түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.

Температур: Нийт хугацаанд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан, байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22,25-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25, 26, 27-нд дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: 22-24-нд зүүн хойноос, бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с. Борооны өмнө тогтворгүй чиглэлээс 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 24-26 градус. 23, 25-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.    

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 26, 27-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

 

“Тавантолгой” нисэх буудал орчимд:    

Үзэгдэл: 25,26-нд үүлшиж, дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 26-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, 27,28-нд баруун хойноос, бусад хугацаанд зүүн хойноос 8-11 м/с.

Температур: 22,23-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.                                                                                   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26,27,28-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

“Ханбумбат” нисэх буудал орчимд:    

Үзэгдэл: 25,26-нд үүлшиж, дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 26-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, 27,28-нд баруун хойноос, бусад хугацаанд зүүн хойноос 8-11 м/с.

Температур: 22,23-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.                                                                                   

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26,27,28-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.