2021 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30–70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°– аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол "Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн” –гийн 11–326606 утсаар холбогдох буюу тус хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс"–ээс тодруулах боломжтой.

ХАВРЫН СҮҮЛИЙН ЦОЧИР ХҮЙТРЭЛИЙН ХУГАЦАА

Хаврын тариалалтТархалтын зургаас харахад Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутагт 5–р сарын 5 ба түүнээс хожуу сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагддаг байна. Говийн нутгаар 4–р сарын 15 ба түүнээс хойш сүүлчийн цочир хүйтрэл ажиглагддаг бол бусад нутгаар 5–р сарын 05–30 – ны хооронд сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагддаг байна нь байгаль цаг уурын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай. Ялангуяа хаврын сүүлийн цочир хүйтрэлийн хугацаа тариалалтад ихээхэн чухал юм. Ер нь газар тариалан эрхэлдэг хүмүүс байгаль цаг уурын өөрчлөлтэй дасан зохицож, тариалалтаа зарим жил 4 дүгээр сараас тавдугаар сарын эхээр (VI–V) эхэлж, зарим жил бүр зургаадугаар (VI) сард эхэлдэг байна. Цочир хүйтрэлийг агаарын хамгийн бага температурын утгаас температур тогтвортой дулаарсан үед өөрөөр хэлбэл 0 градусаас дээш орсон тохиолдлын хугацааг түүвэрлэн авсан.Цаг уурын станцын 1981–2020 оны хаврын саруудад ажиглагдсан сүүлийн цочир хүйтрэлийн дундаж хугацааны орон зайн тархалтыг харуулав.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Тавдугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4°С хүйтнээс 8°С дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 14-20°С, бусaд нутгaaр 8-14°С дулаан бaйдаг.

Тавдугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2°С–аар дулаарч өдөртөө төв,  зүүн, говийн аймгуудын нутгаар 31–36°С хүрч халж байв. Харин 2014–2016, 2019 онуудад ОЖД–аас 0.5–1.0°С–аар хүйтэн байсан байна.Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 4–10 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20–25 мм, бусад нутгаар 11–19 мм хур тунадас ордог.Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1986, 1994, 1996,1998, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1988, 2002, 2003, 2010, 2014, 2016, 2019, 2020 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Завхан аймгийн ихэнх нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4°С-аар хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй бйна. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган аймгийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан бусад нутгаар ОЖД–ийн орчим байна, хур тунадас Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн ихэнх нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гурав дугаар арав хоногийн эхэн үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14–16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18–20 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан,  хур тунадас Дорнод аймгийн нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Агаарын температур, Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4oС–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь аймгуудын нийт нутгаар ОЖД–аас дулаан бусад нутгаар ОЖД–ийн орчим,  хур тунадас  Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20–24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

5 дугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.Хиймэл дагуулын мэдээгээр 4-р сарын 27-ны байдлаар 3 аймгийн 4 суманд 6 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Иймд та бүхнийг хаврын хуурайшилтын үеэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл  Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голын эхээр битүү мөсөн бүрхүүлтэй хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан  гол мөрний үлдэгдэл мөс хайлж, мөсний нягт багасан мөс өргөгдөн хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж  байна.