ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГ СУНГАЛАА

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/32 дугаар тушаалаар Нислэгийг цаг уурын мэдээллээр хангах үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоог ISO9001:2008 (Монгол улсын МNS ISO9001:2010) олон улсын стандартын шаардлагын дагуу хэрэгжүүлснийг  баталгаажуулсан гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олголоо.

Цаашид хэрэглэгчийн сэтгэл ханамжид хүрсэн ажил үйлчилгээ үзүүлж, менежментийн тогтолцоонд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллана.