НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ХИЙЛЭЭ

Стандартчилал, хэмжил зүйн газраас энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Нислэгийн цаг уурын төвд Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичгийн хяналт, батламжлал, мөрдөлт, хэрэгжилтийн байдал, тэдгээрийн үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгааг үнэлж, дүгнэх, ЧУТ-ны төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлагын дүн шинжилгээ, сайжруулалтын байдал, хууль, тогтоомж, стандартын хэрэгжилт, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж, байгууллагын зорилго, чанарын бодлого, чанарын зорилтын биелэлтийг хангуулах талаар зохион байгуулж ажилласан байдал, үнэлсэн байдал, хүний нөөцийн ур чадвар,  мэргэшүүлсэн байдал зэргийг ISO 9001:2008, ISO 19011, MNS ISO 17021:2016 стандартууд болон “Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын журам”,  батлагдсан удирдамжийн дагуу магадлах аудитыг явууллаа.