Уулзалт зохион байгууллаа

Агаарын навигацийн системийн зөвлөх Юко Хасабэ орчуулагчийн хамт Нислэгийн цаг уурын төвд зочлон ирж уулзалт хийлээ.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чиглэлээр Япон улсын ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн мэргэжилтэн Агаарын навигацийн системийн зөвлөх Юко Хасабэ орчуулагчийн хамт Нислэгийн цаг уурын төвд зочлон ирж уулзалт хийлээ.
Уулзалтад тус төвөөс МҮХ-ийн дарга Б.Болормаа, ДХХАМ Н.Басбиш нар оролцож шинэ нисэх буудал дахь цаг уурын үйлчилгээ, түүнд гарч буй хүндрэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын талаар санал солилцсон. Уг төсөл нь 6 жилийн турш хэрэгжсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сард хугацаа дуусч байгаа тул төслийн дүгнэлтэд цаг уурын талаар мэдээлэл оруулж, хүндрэлтэй асуудлуудыг цааш уламжлах талаар мэдэгдээд хамтарч ажилласанд талархсанаа илэрхийллээ.

Posted in Uncategorized.