“ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр шагнууллаа.

“ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр шагнууллаа.

Иргэний агаарын тээврийн нислэгт цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэх ажилд 20 гаруй жил, идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй тус төвийн Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Батлыйн Болормаа Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ойгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/77 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал “ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр шагнууллаа.

2001 онд Нислэгийн цаг уурын төвд синоптик инженер, ахлах синоптик, 2007 оноос байцаагч инженер, 2009 оноос ерөнхий технологич инженер, 2012 оноос Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байна.

Б.Болормаа 2016, 2019, 2020 онд Тайландад Ази/Номхон далайн (APAC) Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын дэд бүлгийн 20, 23, 24-р хурал (MET SG/20, MET SG/23, MET SG/24)-д оролцсон. 2020 оны 05 дугаар сарын 07, 5 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн “Цаг уурын хэрэгцээ, шаардлага (MET/R WG/9)” 9 дэх хурал, 7 дугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд Ази Номхон далайн бүсийн “Цаг уурын мэдээлэл солилцоо (MET/IE WG/18)” ажлын хэсгийн 18 дахь удаагийн хурал, “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн 10 дахь хурал,  7 дугаар сарын 28-нд “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн 10 дахь, 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны загвар (IWXXM) хэрэгжүүлэлтийн хурал, семинар, 11 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хурал тус тус цахимаар зохион байгуулагдсан. Тус хурлуудаар нийт 31 улс 8 чиглэлээр нисэхийн цаг уурын хэрэгцээ, шаардлага, мэдээлэл солилцоо, үйлчилгээний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг хийгдсэн. Монгол улсын төлөөлөгчид ROBEX Handbook (Бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны гарын авлага) -ийн шинэчлэлд Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал (ZMCK)-ийн тухай мэдээллийг оруулах саналаа хүргүүлж, AMHS болон IWXXM хэрэгжүүлэлтийн талаарх ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн судалгааг холбогдох мэргэжилтнүүдийн хамт бөглөж явуулсан. Мэдээлэх хуудас IP/20 бэлтгэн “Монгол улс нь нисэхийн цаг уурын олон улсны мэдээлэл солилцоонд цаг уурын сүлжээ (GTS)”-г 2020 оны 07 сарын 08-аас ашиглаж эхэлсэн тухайгаа мэдээлж, хамтран ажилласан БНХАУ, ОХУ болон Япон улсад талархлаа илэрхийлсэн. 2019 оны 10 сарын 18-нд Их тэнгэр цогцолборт MANPING-ийн Ниспэгийн хөдөлгөөний менежмент, цаг уурын дэд ажпын хэсгийн хуралд оролцож, Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын багийг ОУИНБ, Ази номхон далайн бүс /APANPIRG/-ээс тавьж буй шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахад чиглэсэн “УБХОУШНБ-д шилжлэг салхи илрүүлэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах” сэдвээр илтгэл тавьж,  хэлэлцүүлсэн.

Бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээний мэдээллийн солилцоог шуурхай, оновчтой нэгдсэн нэг систем болох даяарх мэдээллийн менежмент буюу SWIM концепц нь нисэхийн мэдээлэл солилцоо (AIXM), нислэгийн баримт бичгийн мэдээлэл солилцоо (FIXM), цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM-ICAO meteorological information exchange model)-ны систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-ийн агаарын навигацийн үйлчилгээн дэх нисэхийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл солилцоог сайжруулах зорилгын хүрээнд ОУИНБ ба ДЦУБ-ын хамтарсан ажлын хүрээнд IWXXM 3.0 хувилбарын ерөнхий бүтцийг гаргасан. Чикагогийн конвенцийн 3 дугаар хавсралт, Нэмэлт 78 дугаар өөрчлөлтөөр цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM)-г 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Үүний үр дүнд тус төвөөс гаргадаг урьдчилсан болон бодит мэдээг хэрэглэгчдэд хүргэн нислэгийн цаг уурын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчдэд зэрэг түгээх, хэрэглэгчдэд ойлгомжтой, нээлттэй төдийгүй цаашид хөгжүүлэлт хийн өргөжүүлэх боломжтой бөгөөд энэхүү системийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үйл ажиллагаа, үйлчилгээний онцлогт тохирсон мэдээллийн систем, өгөгдлийн баазыг зохих түвшинд байгуулан, мэдээлэл бүртгэх, цуглуулах, боловсруулах боломжтой бөгөөд олон зэрэг ажиллаж байгаа жижиг програмуудыг нэгтгэж, ачааллыг багасгах, нэгдсэн том мэдээллийн санг үүсгэх, нэг системээр олон ажил хийх, өдөр тутмын үйл ажиллагаагааг автоматжуулах, хяналтын процессыг боловсронгуй болгох бололцоог хангана.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Монгол Улс хооронд Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны олон талт хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2012 онд байгуулж, санамж бичгээр хүлээсэн үүргийнхээ дагуу, Монгол Улс нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын түвшинг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тогтоосон болон түүнээс дээш түвшинд хадгалж байгаа гэдгээ бататгах зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 29-өөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд ICAO ICVM буюу Үл тохирлыг хэрхэн залруулсныг баталгаажуулах үзлэг шалгалтанд хамрагдсан. Энэхүү хяналтын хүрээнд аудитын 8 чиглэл бүрт зориулсан протокол асуултуудаар тухайн гишүүн улсын аюулгүй ажиллагаатай холбоотой олон улсын стандарт, зөвлөмж, холбогдох журмын хэрэгжилт, түүнд тавьж байгаа хяналт, аюулгүй ажиллагааны түвшинг хянан дүгнэдэг байна. Уг шалгалтаар Нислэгийн цаг уурын төв нь 100 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн.

Б.Болормаа нь ЦУОШГ болон ИНЕГ-ын хамтран ажиллах ерөнхий гэрээний дагуу ИНЕГ-ын харъяа алба, салбаруудыг нислэгийн цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэх, мөн хариуцсан ажлын чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай холбоо тогтоон, салбар гэрээ байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэж биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Posted in Uncategorized.