Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас зохион байгуулсан зөвлөгөөнд оролцлоо

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах, албаны үйл ажиллагаа, бодлого зорилтыг танилцуулах зорилгоор салбарын байгууллагууд болон агаарын тээвэрлэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжлийн хэлэлцүүлэг зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ” сэдвээр зохион байгуулагдсан. Энэхүү зөвлөгөөнд Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар шинэ нисэх буудлын газарзүйн онцлог болон “Чингис хаан” ОУНБ-ын аэродромын салхины судалгааны үр дүнгээс танилцуулж, гарч болзошгүй хүндрэлийн талаар асуудлуудыг хэлэлцсэн нь оролцогч байгууллагуудад чухал ач холбогдолтой мэдээлэл боллоо.

Posted in Uncategorized.