9-11 дүгээр сарын уур амьсгал

Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур есдүгээр сард Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр +14..+190С, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 20С хүйтнээс 60С дулаан, бусад нутгаар +6..+140С байдаг бол 10 дугаар сард Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр +2..+100С, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2..-100С, бусад нутгаар 20С хүйтнээс 30С дулаан байдаг. Харин 11 сард тогтвортой хүйтэн болж Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -1..-80С, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -12..-200С, бусад нутгаар -6..-120С болж хүйтэрдэг байна. Хур тунадасны хувьд 9 дүгээр сараас борооны хэмжээ багасаж, орох тохиолдол нь цөөрдөг ба төв ба зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 32-44 мм, баруун ба говийн нутгаар 4-15 мм, бусад нутгаар 17-30 мм бороо ордог ба зарим сэрүүн жилд сарын сүүлчээр уулархаг нутгаар нойтон цас ордог. Харин 10 дугаар сард баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сард төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар 10 – 18 мм, бусад нутгаар 0 – 6 мм хур тунадас ордог байна. Намрын эхний цочир хүйтрэлт наймдугаар сард уулархаг нутаг болон газар тариалангийн бүс нутгаар голчлон ажиглагддаг. Есдүгээр сард цочир хүйтрэлт ажиглагдах тохиолдол нэмэгддэг онцлогтой. Намрын улиралд (9 – 11 сард) салхины хурд ихэсдэг бөгөөд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой болон говийн бүс нутгаар 15 м/с – ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо ОЖД – аар 3 – 7 өдөр байдаг бол бусад нутгаар 0 – 2 өдөр ажиглагддаг байна. Дэлгэрэнгүй

Posted in Uncategorized.