ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ,

ХЭРЭГЖИЛТИЙН “ЦАГ УУРЫН  МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОО (MET/IE WG/18)” БОЛОН

“ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ (MET/S WG/10)” АЖЛЫН ХЭСГИЙН ОНЛАЙН ХУРАЛ

Дэлхий даяар гарсан цар тахал COVID-19 шинэ төрлийн коронавирусийн улмаас Тайландын Вант Улсын Бангкок хотоос “Microsoft Meetings” болон “Pigeonhole.at” платформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд ажлын хэсэг (APANPIRG/MET/SG)-ийн “Цаг уурын мэдээлэл солилцоо (MET/IE WG/18)” ажлын хэсгийн 18 дахь удаагийн хуралд 2020 оны 07 сарын 27-29-нд, “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн 10 дахь удаагийн хуралд 2020 оны 07 сарын 30-31-ний өдрүүдэд НААХЗА-ны байцаагч Д.Маасүрэн, НЦУТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар амжилттай оролцлоо.

            Энэ удаагийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, Бруней улс, Канад, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад,  Индонез, Япон, Лаос, Малайз, Бүгд Найрамдах Фижи Улс, Бүгд найрамдпах Энэтхэг улс, Бүгд найрамдах индонез улс, Япон, Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улс, Малайзын холбооны улс, Монгол,  Шинэ Зеланд, Факистан, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Бүгд найрамдах ардчилсан социалист Шриланк улс, Тайланд, АНУ, Бүгд найрамдах Вануату улс, Вьетнам зэрэг 24 улс, Олон улсын байгууллага  (IATA, IFALPA, IFALPA, IFATCA), Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын  нийт 140 төлөөлөгч оролцлоо.  Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Peter C. Dunda нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Peter C. Dunda, Mr. Tim Hailes, Mr. Chan Pak Wai нар даргалж тус тус удирдан явуулсан. Дэлгэрэнгүй

Posted in Uncategorized.