Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж

Үндсэн хамгаалалтын арга, хэмжүүр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хор хөнөөл бүхий вирусын халдварын эрсдлийг бий болгож буй COVID-19 –ийг цар тахал/пандеми/ гэж зарласан. Агаарын навигацийн үйлчилгээний албан хаагчдын өдөр тутмын ажил, амьдралын хэвшил нь энэхүү аюулаас тусгаарлагдаагүй ба салшгүй холбогдож байна.

COVID-19 тархалтын сүүлийн үеийн мэдээллийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас болон өөрийн орны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан авах бүрэн боломжтой. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хөнгөн тусч, эдгэрч байгаа хэдий ч энэ нь бусдыг илүү хүндээр өвчлүүлэх магадлалтай байна. Дараах зөвлөмжийн дагуу өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална уу:

Гараа тогтмол угаах

Гараа тогтмол зааврын дагуу савандаж угаах юм уу спиртийн агууламжтай аруитгагчаар цэвэрлэх.

Яагаад? Гараа савандаж угаах юм уу спиртийн агууламжтай аруитгагчаар цэвэрлэж, ариутгах нь таны гарт агуулагдах вирусыг устгана.

Нийгмийн зайн байдлыг хадгалах

Ханиалгаж юм уу найтааж байгаа хүнээс өөрийгөө хамгийн багадаа 1 метр(3 фут)-зайд барих

Яагаад? Ханиалгаж юм уу найтааж байгаа хүний хамар, амнаас жижиг шингэн дуслууд (вирус агуулж магадгүй) агаарт тархдаг. Хэрвээ та ханиаж буй хүнтэй хэт ойрхон байвал COVID-19 вирус агуулсан дуслаар амьсгалах болно.

Нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийх

Яагаад?  Хүний гар нь төрөл бүрийн гадаргууд  хүрч, вирусыг хуримтлуулж байдаг. Вирусаар бохирдсон гар нь нүд, хамар, аманд вирусыг дамжуулна. Ингээд вирус нь таны биед нэвтэрч, таныг өвчлүүлэх болно.

Амьсгалын замын эрүүл мэндийг сахих     

Та болон таны эргэн тойронд байгаа хүмүүс амьсгалын замын эрүүл ахуйн дүрмийг дагах хэрэгтэй. Энэ нь та ханиах болон найтаах үедээ сальфетка ашиглах юм уу тохойруугаа найтаах юм. Хэрэглэсэн сальфеткаа шууд хогийн саванд хаях.

Яагаад? Ханиах үед ам, хамарнаас гарсан дуслаар вирус нь тархдаг. Та амьсгалын замын эрүүл ахуйн мөрдлөгийг дагаснаар өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамрын ханиад, томуугийн ханиад болон COVID-19-өөс сэргийлж чадна.

Хэрэв та халуурах, ханиалгах, амьсгалахад хэцүү байвал эмчид эрт хандана уу

Хэрэв таньд тавгүйрхэх мэдрэмж төрөх, таны бие таагүй байвал гэртээ үлдэнэ үү. Хэрэв та халуурах, ханиалгах, амьсгалахад хэцүү байвал эмчид хандах юм уу утсаар зөвлөгөө авна уу. Өөрийн орныхоо эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагана уу.

Яагаад? Үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн нутаг дэвсгэр дээрх нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн шинэчлэсэн мэдээ, мэдээллээр хангана. Түргэн тусламж дуудвал таныг зөв эрүүл мэндийн байгууллагад хурдан чиглүүлж, хандуулах болно. Энэ нь таныг вирусын болон бусад өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх болно.

Мэдээлэл өгөх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийн өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх

COVID-19-ийн талаархи хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байна уу. Өөрийн орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийн болон байгууллагынхаа өгсөн COVID-19-өөс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаарх зөвлөмжийг дагаж мөрдөх.

Яагаад? Үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн бүс нутгийн COVID-19 нөхцөл байдлын талаарх сүүлийн мэдээ, мэдээллийг шинэчлэх нь өөрсдрийгөө хамгаалах хамгийн сайн зөвлөмж юм.

Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудад зориулсан нэмэлт арга хэмжээ, зөвлөмж

  1. Агаарын навигацийн үйлчилгээний үндсэн ажилтнуудын шаардлагыг харгалзан үзэж эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх
  2. Агаарын навигацийн үйлчилгээнийи техникийн ажилчдын ажлын байр, нийгэм дэх вирусын тархалтын талаарх мэдлэг, ойлолтыг нэмэгдүүлэх
  3. Ажлын байран (ATS, AIS, CNS, MET, SAR) дээр спиртийн агууламжтай гар ариутгагч хэрэглэх, нэг удаагийн сальфетка, цаас хэрэглэх, хүнтэй холбоо барихаас зайлс хийх зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх
  4. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд нь хаалганы бариул, шатны бариул, ширээний тавцан, утас, компьютерийн гар зэрэг бусад эд зүйлсүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх
  5. Холбооны тоног төхөөрөмж (чихэвч, микропон)-ийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх.
  6. Агаарын навигацийн үйлчилгээний албан хаагч нь ажлын байран дээрээ бусадтай зай барьж ажиллах (зохицуулагч, хянагч, техникийн засвар, тохируулга, нисэх буудлын үйлчилгээний ажилтан гэх мэт.) зэрэг нэмэлт заавар зөвлөмжөөр хангах.
  7. Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын газруудад, ялангуяа бусад ИНЕГ салбар хэлтсүүд болон Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын олон нийтийн хэсгүүдэд нэвтрэх эрхийг хязгаарлах.
  8. Байгууламжид нэвтрэх эрхийг хязгаарлахад тус байгууламжид нэвтрэх шаардлагатай байгаа ажилтнууд болон гүйцэтгэгчдийг дэмжих талаар авсан арга хэмжээ, мэдээллээр хангана.
  9. Агаарын тээврийн албан хаагчид (нисэх багийн гишүүд)-тай шууд харьцдаг агаарын навигацийн үйлчилгээний техникийн албан хаагчдыг тусгайлсан заавар-зөвлөмж, журмаар хангах (Жишээ нь: Агаарын тээврийн үйлчилгээний мэдээллийн алба (ARO), Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (FIS) болон цаг уурын алба (MET)-ны албан хаагчид). Энэ нь нисэх багийн гишүүд, нислэгийн диспетчер болон бусад агаарын навигацийн үйлчилгээний албан хаагчид, тэдний харилцаанд COVID-19 -ийг дамжуулах, халдварлахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Эдгээр байгууллагуудын авсан зохих арга хэмжээ нь халдварын эрсдлийг бууруулахад чухал юм. Цахим хэрэглээ нь албан хаагчдын шууд харилцааг бууруулах нөхцлийг бүрдүүлнэ.
  10. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон үндэсний эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зааврыг дагаж мөрдөх, эрүүл мэндийн ажилтны тусламжтайгаар эрүүл мэндийн хяналт, шалгалт (биеийн халуун юм уу түүнтэй адилтгах зүйл) хийх.
  11. “Тогтвортой ажлын баг юмуу хаалттай групп” зэрэг албан хаагчдын ээлжийн тоог бууруулах, багасгах зохицуулалт юм уу ээлжийн хуваарь боловсруулж хэрэгжүүлэх.
  12. Албан хаагчдын сэтгэлзүйн тайван байдлыг хадгалах, сэтгэлзүйн дархлааг дэмжих алхмуудыг хэрэгжүүлэх. Сэтгэлзүйн тайван байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүд нь: Мэдээлэлгүй байх, дам яриа, буруу төсөөлөл, стрессдэх (ялангуяа нойргүйдэл), хувь хүний ​​ харилцаа, холбоог зохицуулах халдварын хяналтын журам гэх мэт. Халдварын эрсдлийг бууруулах арга хэмжээ нь: тодорхой, шударга, нийгмийн харилцаа холбоо, ойлгомжтой гарын авлага, нийгмийн харилцааг дэмжих цахим сүлжээ зэрэг юм.
  13. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бүх ажилтнууд болон зочдод тогтмол танилцуулах.
  14. Бусад агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд, улс орнууд болон ОУИНБ-д шилдэг туршлагаасаа хуваалцах
Posted in Uncategorized.