2024 оны 03 дугаар сарын 18-ний 08 цагаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

 /Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хур тунадас багатай, өдөртөө дулаан байв./

 Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Булганы өмнөд, Сэлэнгэ, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын зүүн хойд хэсэг, Увс, Архангай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар 0.0-39.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 39.0 см, Түргэн, Баруунтуруунд 36.0 см, Малчин, Зүүнговь, Давст, Хяргасд 30.0-32.0 см, бусад хэсгээр 0.0-20.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 Хур тунадас: 18-нд Увс нуурын хотгор, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 0.0-0.4 мм, 19-нд Дорнодын тал нутаг, Халх, Онон голын хөндийгөөр 0.0-0.2 мм, 20-нд Монгол-Алтайн уулсаар 0.0-0.5 мм, 21-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр голын хөндийгөөр 0.0-2.0 мм, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Тэс, Халх голын хөндийгөөр 0.0-2.0 мм, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутаг, Хараа, Ерөө Онон, Улз, Халх голын сав газраар 0.0-4.0 мм, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар 0.0 мм цас орсон байна.

 Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-11 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -2…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар -4…-9 градус, бусад нутгаар -8…-14 градус хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 18-нд говь, талын нутгаар, 20, 23-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-17 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22-23-нд Багануур дүүрэг орчмоор секундэд 10-15 метр хүрч ширүүссэн.

Агаарын температур: Хугацааны эхэнд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-20 градус, бусад хэсгээр -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн, 21-нээс дулаарч шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+5 градус дулаан байв.

 Чингис-хаан ОУНБ орчмоор: Ихэнх хугацаанд: солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд  4-7м/с.

Салхины хамгийн их утга 03 сарын 22-нд 31008MPS

Агаарын температурын хамгийн их утга:

03 сарын 22-нд 4.2 градус дулаан .

Агаарын температурын хамгийн бага утга:

03 сарын 18-нд -18.7 градус хүйтэн.

Үзэгдэл: Үзэгдэлгүй.

Алсын барааны харагдацын бага утга:  9999

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд: солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд  2-5м/с.

Салхины хамгийн их утга 03 сарын 23-нд 34010MPS

Буянт-Ухаа: Агаарын температурын хамгийн их утга:

03 сарын 20-нд 4.2 градус дулаан.

 Буянт-Ухаа:Агаарын температурын хамгийн бага утга:

03 сарын 19-нд -19.5 градус хүйтэн.

Хөрсний температурын хамгийн их утга:

03 сарын 24-нд -0.3 градус дулаан.

Хөрсний температурын хамгийн бага утга:

03 сарын 19-нд -22.9 градус хүйтэн.

Үзэгдэл:

Хяруу III/18-24

Цасны зузаан- 1см

Алсын барааны харагдацын бага утга: 9999

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс