2022 оны 08 дугаар сарын 08-ны 08 цагаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны

08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 8-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг,  төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-18.0 мм,  9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-28.0 мм, 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-25.0мм, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  0.1-15.0 мм, 12-нд нутгийн зарим газраар 0.0-15.0 мм, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-31.0 мм, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-38.0мм, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-9.0мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +29…+34 градус байв. Хамгийн дулаан нь 8-сарын 04-нд Баянхонгорын Шинэжинстэд +38 градус хүрч халсан байна. 5-наас ихэнх нутгаар сэрүүссэн байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байсан боловч 5-наас нийт нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1….+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +6…+11 градус байв. Хамгийн хүйтэн нь 8-р сарын 07-ны шөнө Хөвсгөлийн Ренчинлхүмбэд -1 градус хүрсэн байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүсэж секундэд 16-18 метр салхитай байсан байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 10, 13-14-нд 13,2-18.6 мм бороо орсон байна. Бусад хугацаанд бороо ороогүй.

Агаарын температур: Ихэнх хугацаанд +20…+25  градус байв. Хугацааны эцсээр бага зэрэг сэрүүссэн байна.

СалхиИхэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.