You are currently viewing Нислэгийн цаг уурын төвийн өртөөний инженер Д.Цэцэгээ маань гавьяаныхаа амралтад гарлаа.

Нислэгийн цаг уурын төвийн өртөөний инженер Д.Цэцэгээ маань гавьяаныхаа амралтад гарлаа.

  • Post author:
  • Post category:Post

Нислэгийн цаг уурын өртөөний инженер Д.Цэцэгээ нь 1985 оноос хойш тасралтгүй 37 жил Цаг уурын байгууллагад ажилласан. Үүнээс Иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх ажлыг хариуцлагатай гүйцэтгэж, онцгой, тусгай үүрэг, түргэн байгалийн гамшгаас авран хамгаалах, авиахими, хилийн болон батлан хамгаалахын нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх ажилд тасралтгүй 33 жил ажиллаад, гавьяаны амралтаа эдлэх гэж байна.
Д.Цэцэгээ нь 2003 онд УЦУОШГ-ын “Баярын бичиг”, 2008 онд ИНЕГ-ын даргын нэрэмжит шагнал, 2009 онд ЦУОШГ-ын “Хүндэт жуух”, 2011 онд БОАЖЯ-ны “Хүндэт жуух бичиг”, 2013 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын “Жуух бичиг”, 2014 онд ”Байгаль орчны тэргүүний ажилтан”, 2018 онд “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан.
Хамт олны зүгээс эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөж үдэн гаргалаа.

?????????????