You are currently viewing Уулзалт зохион байгуулав

Уулзалт зохион байгуулав

  • Post author:
  • Post category:Post

Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, мэргэжилтэн Х.Одхүү, НААХЗА-ны ААХХ-ийн байцаагч Д.Маасүрэн нар Нислэгийн цаг уурын төвийн үйл ажилллагаатай танилцлаа.
Тус төвөөс нислэгийн цаг уурын үйлчилгээний өнөөгийн байдал, сүлжээ, тоног төхөөрөмж, Иргэний нисэхийн алба салбарууд, агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагаа, цаг агаарын мэдээний таарц, чанарыг дээшлүүлэх талаар хийж, хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын зорилтыг танилцуулж, тулгамдаж буй шийдвэрлүүлэх асуудлуудын талаар харилцан ярилцаж санал солилцлоо. Уулзалтын үеэр Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл асуудлуудыг анхааралдаа авч, шийдвэрлэх, цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.