2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Нислэгийн цаг уурын төвийн нийт ажилтан, албан хаагчид 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж, 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, хамт олноо урамшуулан дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион явууллаа. 2016 оны байдлаар:

“Чингис хаан” ОУ-ын нисэх буудал орчмын богино хугацааны TAF мэдээ 1899, урт хугацааны урьдчилсан мэдээ 1344, районы урьдчилсан мэдээ 1920, угталтын урьдчилсан мэдээ 972, өндрийн салхины урьдчилсан мэдээ Алтай, Төв, Дорнод, Шанд, Мөрөн, Говь секторт 2067, аэродромын урьдчилсан мэдээ 669, аэродромын сэрэмжлүүлэг мэдээ 2, SIGMET мэдээ 447, Тосонцэнгэл нисэх буудал орчмын богино хугацааны TAF 404 зохиосон. Мөн хөөрөлтийн урьдчилсан мэдээ 1608, Ханбумбат нисэх буудлын TAF 1193, Овоот нисэх буудлын TAF 122, Тавантолгой нисэх буудлын TAF 2 болон бусад нисэх буудал орчмын урьдчилсан мэдээ 245 удаа тус тус гаргаж, олон улсын 6345, орон нутгийн 4861, онцгой ба тусгай үүргийн 123 нислэгийг цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад богино хугацааны урьдчилсан мэдээний таарц 0,61%-иар өссөн, урт хугацааны урьдчилсан мэдээний дундаж таарц 0,21%-иар өссөн үзүүлэлттэй байна. Чингис хаан ОУ-ын нисэх буудал орчимд цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал 2016 онд 165 саатал гарснаас 124 саатлыг урьдчилсан мэдээний таарц 80%-иас дээш таарцтайгаар мэдээлсэн. 41 /30 taf/ саатлыг 80%-иас доош таарцтайгаар мэдээлсэн байна. Нийт 10 нислэг буцсанаас 8 таарсан 2 таараагүй,  2-т гарсан 7 нислэгээс таарсан 6, таараагүй 1,   хүлээх нислэг үйлдсэн 16 нислэгээс таарсан 13, таараагүй 3, үндсэн буудалд хүлээсэн 132  нислэгээс 97 таарсан, 35 таараагүй байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт саатлын тоо 105-аар багассан. 2015 оны нийт саатлын 60%-ийг 80%-иас дээш таарцтай мэдээлж байсан бол мэдээ таараагүйгээс шалтгаалсан нислэгийн саатлын тоог 15%-иар бууруулсан амжилттай ажилласан байна.

Төв орон нутгийн 66790 бодит мэдээ, 21873 урьдчилсан мэдээг хүлээн авч дамжуулсан байна.

Буянт-Ухаа нислэгийн цаг уурын өртөөнд 2016 оны байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын цаг агаарын бодит мэдээний ажиглалт 15070 удаа хийж, олон улс болон орон нутагт дамжуулсан ба харьцуулсан ажиглалт-253, уур амьсгалын ажиглалт-2672, климат мэдээ-11, аюул мэдээ-44, агаар мэдээ-39 сарын дундаж мэдээ 33 удаа тус тус боловсруулан, дамжуулж нислэгийн саатал, зөрчилгүй ажилласан.

  • Бодит ажиглалтын мэдээний жилийн дүн 100%
  • Уур амьсгалын ажиглалтын жилийн дүн 98,9%
  • Уур амьсгалын ажиглалтын дүнг 2015 оны дүнтэй харьцуулж үзэхэд 1,1%-иар өссөн байна.

Допплерийн радараар үүл, хур тунадасны ажиглалт хийж, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, нислэгийн аюулгүй байдлыг хангахад нийт 2031400 мэдээгээр үйлчилж, төлөвлөгөө 99,1 %-ийн биелэлттэй байна.

Шинээр нислэгт зориулсан агаарын замын дагуух өндрийн салхины урьдчилсан мэдээг тус төвөөс шинэчилсэн загвараар 8 бүс болгон автоматчилсан программ хангамжийн тусламжтайгаар atc@mcaa.gov.mn хаягаар дамжуулах нэмэлт системийг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлээд ажиллаж байна.

Радарын станцын зураг мэдээллийг тус төвийн цахим хуудсан дээр автоматаар шинэчлэн гаргах зорилгоор станцын програм хангамжид нэмэлт тохиргоог хийж туршилтын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Тоон прогнозын үр дүнг ашиглан нислэгт аюултай цаг агаарын үзэгдлүүд ялангуяа конвекцийн үзэгдэл буюу аянга цахилгааныг урьдчилан мэдээлэхэд шаардлагатай зарим цаг уурын параметрүүд (тогтворгүй болон тогтворгүй агаарын массын энерги г.м)-ийг тооцоолох асуудлын талаар уншиж судалсны дүнд одоогийн байдлаар агаарын тогтворгүй байдлыг илтгэх нийт 24 индексүүдийг тодорхойлох ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Дэлхийн цаг уурын байгууллага болон Японы цаг уурын байгууллагын хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж  HimawariCast цаг уурын байран хиймэл дагуулын хүлээн авах, боловсруулах системийг тус төвд суурилуулснаар далай тэнгис, элсэн цөл, уулархаг бүс нутгийн агаар мандлын үзэгдлийг орон зайн өндөр нарийвчлалтайгаар, цаг хугацааны богино давтамжтайгаар хянаж шинжлэн судлах боломжтой бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, таарц сайжрах, хэрэглэгчдэд багц зураглалыг дамжуулах, нислэгийн цаг уурын үйлчилгээнд чухал ач холбогдолтой юм.

Хөөрөлтийн урьдчилсан мэдээг FIS программаар бэлтгэн цахим хуудас руу автоматаар дамжуулах ажил амжилттай хийгдсэн. Мөн аймаг тус бүрээр  тоон прогнозын 36 цагийн үр дүнгээр хийгдсэн 9 цагийн алхамтай  газар өндрийн прогноз зураг мэдээллийг FTP-д байршуулж нислэгийн цаг уурын мэдээ зохиолтонд ашиглаж эхэлж байгаа зэрэг нь нислэгийн цаг уурын үйлчилгээнд шинэ техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж амжилттай ажилласан гэж дүгнэж байна.