НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВД ИНД-174-ИЙН ДАГУУ ОЛГОГДСОН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ СУНГАХ 
ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА.

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалтыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай батлагдсан удирдамжийн дагуу ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчид явуулж эхэллээ.

Дараах чиглэлүүдээр үзлэг шалгалтыг явуулна. Үүнд:

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах, өмнөх үзлэг шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн ажпууд, авсан арга хэмжээ, төлөвлөгөөний биелэлт, мөрдөгдөж буй дүрэм журам, зааврын хэрэгжилт, тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, техникийн баримт бичгийн хөтлөлт, гарсан зөрчил, дутагдлыг арилгах талаар хийсэн ажлууд, цаг агаарын мэдээнээс шалтгаалан гарсан нислэгийн саатлыг арилгах талаар хийсэн ажлууд.