Цаг уурын бодит ажиглалтын инженер, техникчдэд зориулсан давтан сургалт эхэллээ. Post author:amc Post published:April 7, 2025 Post category:Post Тус төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг иргэний агаарын тээврийн нислэгт цаг агаарын бодит мэдээгээр үйлчилдэг төв, орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн нисэхийн цаг уурын бодит ажиглалтын инженер, техникчдэд зориулсан давтан сургалтыг 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд, Тосонцэнгэл, Ханбумбат нисэх буудлын нисэхийн цаг уурын техникчид, Нислэгийн цаг уурын төвийн нисэхийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний инженерүүд оролцож байна. You Might Also Like БНХАУ-ын Нисэхийн цаг уурын албатай хамтын ажиллагааны хүрээнд анхны цахим уулзалт хийлээ. December 1, 2025 ЦАСАН БҮРХҮҮЛИЙН ЗУРАГ 2025.11.30 September 15, 2025 Нисэхийн цаг уурын байгууллагын гэрчилгээжүүлэлтийн үзлэг, шалгалт явуулж байна February 4, 2025
БНХАУ-ын Нисэхийн цаг уурын албатай хамтын ажиллагааны хүрээнд анхны цахим уулзалт хийлээ. December 1, 2025