ФРАНЦЫН МЕТЕО ФРАНС ИНТЕРНЭЙШНЛ (MFI) КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА. Post author:amc Post published:May 20, 2025 Post category:Post Францын Метео Франс Интернэйшнл (MFI) компанийн төлөөлөгчид болох гүйцэтгэх захирал ноён Давид Бүзиг, Санхүүгийн зөвлөх ноён Патрик Бонне нар 2025 оны 5 дугаар сарын 13-нд Нислэгийн цаг уурын төвд зочилж уулзалт хийлээ. Уулзалтаар Нислэгийн цаг уурын салбарт цаг уурын мэдээллийн ач холбогдол, одоо ашиглагдаж буй тоног төхөөрөмж, программ хангамжийн талаар мэдээлэл солилцож, MFI компанийн зүгээс Монгол Улсад дэвшилтэт радарын систем, нислэгийн цаг уурын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн платформ нэвтрүүлэх боломж, үр ашиг, техникийн шийдлүүдийг танилцуулсан. Мөн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, дэмжих талаар санал солилцов. You Might Also Like ЦАСАН БҮРХҮҮЛИЙН ЗУРАГ 2026.03.10 March 10, 2026 Цаг уурын бодит ажиглалтын инженер, техникчдэд зориулсан давтан сургалт эхэллээ. April 7, 2025 Нислэгийн цаг уурын төвийн даргаар Алтангэрэлийн Батболд томилогдлоо. November 4, 2025