
Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Нислэгийн цаг уурын төв /НЦУТ/ нь Монгол орны нутаг дэвсгэрт нислэгийн аюулгүй байдлыг хангасан цаг агаарын мэдээ, мэдээллээр шуурхай үйлчлэх ажлыг 1967 хойш гүйцэтгэж ирсэн. НЦУТ нь нисэх буудал орчмын цаг уурын ажиглалт, Морин-Уул станцад байрлах цаг уурын радарын станц, Нисэх буудал орчмын бүх төрлийн урьдчилсан мэдээгээр хэрэглэгч байгууллагуудад үйлчилж байна.
Манай төв нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Японы байран хиймэл дагуулын мэдээг 10 минут хүлээн авч байна. Мөн өндөр гүйцэтгэлийн компьютер ашиглан цаг агаарын тоон прогнозыг цаг хугацаа орон зайн өндөр нарийвчлалтай өдөрт 4 удаа ашиглаж байна. Орон нутгийн нисэх буудлаар тоон загварын үр дүнгээр метеограммыг зураг болон текст хэлбэрээр гарган, аймаг хотууд болон нисэх буудал тус бүр дээр үр дүнг 1–4 хүртэлх элементээр зураглан мэдээлэл дамжуулах системд нэмэлтээр оруулж, урьдчилсан мэдээ зохиолтонд ашиглаж технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээг авч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, ялангуяа цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
Хүндэтгэсэн
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН ДАРГЫН
АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ
А.БАТБОЛД