Дэлхийн цаг уурын байгууллага, БНСУ-ын Цаг Уурын Байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг орчин үеийн түвшинд хүргэх төсөл”-ийн хүрээнд Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд цаг уурын нөөц автомат станцын тоног төхөөрөмж суурилуулах ажлын сонгон шалгаруулалтад Англи улсын CAMPBELL SCIENTIFIC компани шалгарч, Монгол улс дахь туслан гүйцэтгэгчээр Саммит компьютер технологи ХХК-тай хамтран ажиллахаар болсон. 2025.08.20-ны өдөр Саммит компьютер технологи ХХК-ны Төслийн албаны менежер Ц.Болдсүх, Төслийн албаны шийдлийн мэргэжилтэн М.Урантөгс нар ирж Нислэгийн цаг уурын төвийн дарга Б.Баньдсүрэн, Аюулгүй байдал, чанарын менежер Б.Батцэцэг, Аюулгүй байдал, чанарын хяналтын ахлах мэргэжилтэн Д.Ганбат, Ерөнхий инженер Б.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан ерөнхий инженер Н.Басбиш нартай биечлэн уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцов.
Мөн энэ өдөр Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Нисэхийн холбоо, навигацийн тоног төхөөрөмжүүд болон цаг уурын нөөц автомат станцын тоног төхөөрөмжийг суурилуулах ажлын талбайтай танилцаж ажлын төлөвлөгөө боловсруулахаар болов.



