2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Нисэхийн цаг уурын албатай хамтын ажиллагааны хүрээнд анхны цахим уулзалтыг амжилттай зохион байгуулсан.
Хуралд БНХАУ-ын талаас Нисэхийн цаг уурын албаны дарга, Урьдчилан мэдээлэхийн хэлтсийн дарга, Гадаад харилцааны мэргэжилтэн, Нислэгийн цаг уурын төвөөс Дарга А.Батболд, Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Төсөл хөтөлбөр, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Х.Агиймаа, Нислэгийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний инженер О.Номин-Эрдэнэ нар оролцов.
Хурлаар БНХАУ-ын Нисэхийн цаг уурын алба SIGMET хамтын ажиллагааны талаар танилцуулга хийсэн, манай төвөөс байгууллагын танилцуулгыг хятад хэлээр Нислэгийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний инженер О.Номин-Эрдэнэ танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

