Хүний нөөцийн талаар мэдээлэл

Нислэгийн цаг уурын төвийн батлагдсан орон тоо 58 байхаас одоо ажиллаж байгаа 52. Үүнээс;

  • Дээд боловсролтой 43 буюу 82,7% үүнээс магистр 15
  • Бакалавр 28
  • Тусгай дунд 3
  • Бүрэн дунд 3
  • ТМС 1
  • Суурь боловсролтой 2
  • Цаг уурч 38
  • Бусад мэргэжлийн 11
  • Мэргэжилгүй 3 албан хаагч ажиллаж байна

Ажилласан жилээр:

  • 0-5 жил- 9
  • 6-10 жил- 17
  • 11-15 жил-6
  • 16-20 жил-10
  • 21-25 жил-3
  • 26 жилээс дээш-7

Насны ангиллаар

  • 15-24/ 4
  • 25-34 / 16
  • 35-44 / 15
  • 45-54 / 10
  • 55-59 / 7
  • 60-аас дээш -0

Хүйсээр:

  • Эрэгтэй 21 буюу 40,4%
  • Эмэгтэй 31 буюу 59,6%

“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 34 албан хаагч буюу нийт албан хаагчдын 55,6 хувь нь шилжин ажиллахаар төлөвлөж байсан боловч нисэх буудал дахь өрөө тасалгааны зохион байгуулалт, хуваарилалтаас шалтгаалан одоогийн байдлаар 18 ажилтан буюу 34,6% ажиллаж байна.

Ажилд орохоор хүсэлт гаргасан иргэдээс сонгон шалгаруулах замаар шинээр ажилтан авах буюу гүйцэтгэх ажлын төлөвшил, хариуцлагын түвшин, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагыг харгалзан албан тушаалд дэвшүүлэх, шилжүүлэх замаар дотоод болон гадаад эх үүсвэрээс шаардлагатай орон тоог нөхөн бүрдүүлж, ажлын байранд сургаж дадлагажуулах ажлууд хийгдсэн. Тус төвд 6 сул орон тоо байна. Сул орон тоо гарсан шалтгаан: Гадаад оронд сургуульд суралцах болсон, хувиараа бизнес эрхлэх болсон, системийн өөр байгууллагад шилжин ажилласан.

2021 онд 5 албан хаагч өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн. Батлагдсан орон тооны хүрээнд 5 ажил горилогчийг шинээр ажилд авсан. Ажлын дадлага туршлага, ур чадварыг харгалзан синоптик инженер Ц.Баярмаа, Ш.Балжинням, П.Хэрлэнчимэг нарыг Ахлах синоптик инженерээр, Нислэгийн цаг уурын өртөөний инженер О.Мягмардулам, Х.Агиймаа нарыг Мэдээлэл, үйлчилгээний хэлтэст синоптик инженерээр дэвшүүлэн ажиллуулж байна. Нислэгийн цаг уурын өртөөний инженерийн эзгүй байгаа албан хаагчийн оронд Э.Амаржаргал, Э.Байгалмаа, Т.Мөнхтуяа, С.Одонцэцэг нарыг, Сүлжээ, мэдээлийн сангийн инженерээр С.Ариунболдыг томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулан нийгмийн даатгалд даатгуулсан.