1925

Анх 1925 оны 5 дугаар сард Монголын анхны агаарын замыг нээж, “Агаар тандагч” гэсэн тусгай орон тооны хүн ажиллаж байжээ.

1936

1936 оны 4 дүгээр сарын 1-нээс Иргэний агаарын тээврийн нислэгт цаг уурын станцын бодит мэдээгээр үйлчилж эхэлсэн.

1947

1947 онд Урьдчилан мэдээлэх групп байгуулагдаж, урьдчилсан мэдээгээр хангах болов.

1959

1959 оноос телетайп Т-51, КМПУ радио хүлээн авагч, антенны өсгөгч ШАУ-51, Ладога аппарат ашиглаж байсан.

1967

1967 оны 8 дугаар сарын 31-ний 134 дүгээр тушаалаар Иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх станц анх байгуулагдаж, нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах үүргийг дагнан гүйцэтгэх болсон.

1977

1977 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146 дүгээр тушаалаар уур амьсгалын болон нислэгийн цаг уурын ажиглалт хийдэг Буянт-Ухаа цаг уурын станц байгуулагдсан.

1978

1978 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн БНМАУ-ын СнЗ-ийн Ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын даргын 78 дугаар тушаалаар Нислэгийн цаг уурын төв болгон өргөтгөж, Буянт-Ухаа цаг уурын станц, Морин-Уулын радарын станцыг нэгтгэн зохион байгуулсан.

8 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 5 хүртэл МРЛ-2 маягийн радиолокаторын станцыг угсарч, шинээр ашиглаж эхэлсэн.

1979

1979 оны 3 сард Морин-Ууланд цаг уурын станц шинээр нээгдэв.

1985

1985 онд Буянт-Ухаа станцад үүлний өндөр хэмжигч ИВО төхөөрөмжийг суурилуулсан.

1986

1986 онд Радио хүлээн авагч Р-250, хуулан хэвлэгч ИНЕЙ-П төхөөрөмжүүд тавигдсан.

1989

1989 онд ФИ-1 төхөөрөмж, радио хүлээн авагч Р-399, электрон телетайп F-2000 суурилагдсан.

1992

1992 онд Цаг уурын зургийн боловсруулалтын хуулан хэвлэгч ФИАЛКА аппарат, Буянт-Ухаа станцад салхи хэмжигч М-49 станц суурилагдсан.

1993

1993 онд Буянт-Ухаа станцад VAISALA фирмийн цаг уурын ажиглалтын MILOS-200 автомат станц суурилагдсан. Оны сүүлийн хагасаас мэдээллийн ажилд шинэчилсэн МЕТАР код ашиглаж эхэлсэн.

1995

1995 оны 9 дүгээр сарын 01-нээс цаг агаарын мэдээний хангалтын ажлыг олон улсын жишигт ойртуулахын тулд Сигмет кодыг ашиглаж эхэлсэн.

1996

1996 онд мэдээлэл солилцоонд ПС-386 компьютер ашиглаж эхэлсэн.

1997

1997 онд мэдээлэл солилцооны нэгдсэн сүлжээнд холбогдож, BITCOM терминалиар мэдээ солилцож эхэлсэн. Салхи хэмжигч М-63 станц, SADIS систем суурилагдсан.

1998

1998 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн “Монгол улсын Ус цаг уурын албыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г 3 үе шаттай боловсруулан хэрэгжүүлж, уг төслийн эхний үе шатанд Морин-Уулан дахь цаг уурын станц, Радарын станцыг Вайсалагийн цаг уурын автомат станц, Допплерийн Радараар /RC-53C/ шинэчлэн тоноглож, радарын станцын 4 давхар барилга барьж, УЦУОШГ, УЦУХ, НЦУТ, нислэгийн удирдлагын шинэ цамхаг, болон Монгол телевизэд радарын мэдээг шууд бичил долгионоор дамжуулах иж бүрэн системийг 1999 оны 12 дугаар сард ашиглалтад өгсөн. Техникийн өндөр үзүүлэлттэй эдгээр тоног төхөөрөмж ашиглалтанд орсноор агаарын температур, чийгшил, даралт, салхины чиглэл, хурд, орсон тунадасны хэмжээ зэрэг цаг уурын үндсэн элементүүдийг нарийвчлалтай хэмжих, эргэн тойрон 500 км хүртэлх үйлчлэх хүрээ бүхий газар нутгийг хамарсан орон зайд үүлшлийг илрүүлэх, доторх үйлчлэх хүрээнд тунадас, салхины ажиглалт хийж, цаг агаарын богино, хэт богино хугацааны урьдчилсан мэдээний нарийвчлалыг сайжруулах, түүний дотор Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудал орчмын болон радарын үйлчлэх хүрээний цаг агаарыг өндөр таарцтай урьдчилан мэдээлж, нислэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шинэ алхам болсон. Монгол улсын Засгийн газрын 1998 оны 210 дугаар тогтоолоор хяналт шинжилгээний улсын байцаагчийн эрхтэй болов. Синоптикийн ажлын байрыг автоматжуулах ажил эрчимтэй хийгдсэн.

2000

2000 онд Морин-Уул радар, цаг уурын станц болж өргөжсөн.

2001

2001 онд ИНЕГ-ын интернэтийн сүлжээнд холбогдов. Нислэгийн цаг уурын төвийн дүрэм батлагдав. 

УЦУОШГ-ын даргын 2001 оны 41 тоот тушаалыг үндэслэн Буянт-Ухаа цаг уурын станцын ажлын байрыг нислэгийн удирдлагын шинэ цамхагт шилжүүлэн байрлуулсан.

Мөн ОУИНБ-аас гаргасан ANNEX-3 зааврын дагуу олон улсын жишигт нийцсэн чиглэлийн урьдчилсан мэдээ бичих НИ-5 хуудас, Хөөрөлтийн урьдчилсан мэдээ зохиох журам, Цаг агаарын байдлын тухай ам зөвлөгөө өгөх журам, GAMET мэдээлэл зохиох журам, RMK бүлгийг хэрэглэх журам ”-уудыг тус тус шинэчлэн боловсруулж үйлчилгээний ажилд мөрдөн ажилласан.

2002

2002 оноос ИНД-174-ийн шаардлагын дагуу цаг уурын 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ 174-01”-ийг авсан анхны байгууллага болсон.

Төвийн даргын 2002 оны 09 дүгээр тушаалаар тус байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажилласан, онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг алдаршуулах зорилгоор “Хүндэт дэвтэр” нээж, журмыг баталсан. Мөн “Хүндэт дэвтэр”-ийн 1 дүгээрт Д.Дамбыг бичиж алдаршуулсан.  

2003

2003 онд Буянт-Ухаа станцад VAISALA фирмийн MILOS-520 автомат станцад тавигдсан. Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 34 дүгээр тушаалаар Нислэгийн цаг уурын төвд барааны тэмдгийн гэрчилгээ олгосон.

12 дугаар сарын 24-ний өдрөөс MILOS-520 автомат цаг уурын станцыг нислэгийн цаг агаарын бодит мэдээний хангалтын ажилд ашиглаж эхэлсэн.

2005

2005 онд Буянт-Ухаа станцад QLI-50 цаг уурын автомат станц суурилагдсан.

ИНЕГ-ын удирдлагын шийдвэрээр НЦУТ-ийн ажлын байр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд шилжин байрлаж, нүүлгэн шилжүүлсэн.       

2006

2006 оны 3 дугаар сарын 01-нээс “МЕТАР” программын дагуу нисэх буудлуудын бодит ажиглалтын мэдээний электрон сан үүсгэх, архивлах ажлыг эхлүүлсэн.

УЦУОШГ-ын даргын 2006 оны 79 тоот тушаалыг үндэслэн тус төвийн Холбоо зангилгааны салбарыг 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгасан.  

2008

2008 онд “Ормет-flight information system” METAR мэдээг автоматаар шууд архивлах программыг туршиж, 7 дугаар сард үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станцын QLI-50 маркийн цаг уурын автомат станцыг буулгаж, шинээр CAMS620 автомат станц суурилуулав.   

2009

2009 оны 03 дугаар сарын 01-нд Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станцын үйл ажиллагааг Нислэгийн удирдагчийн цамхгийн байранд нүүлгэн шилжүүлж, 2009 оны 09 дүгээр сарын 30-нд хөөрч, буух зурвасын дэргэдэх станцын байранд дахин нүүж ажилласан.  

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан. 2 хэлтэс, 7 хэсэгтэй байхаар зохион байгуулсан. Шуурхай үйлчилгээний хэлтсийг Мэдээлэл, үйлчилгээний хэлтэс болгож, Технологийн хэлтэс шинээр нэмж, хэлтсийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станц, Морин-Уул радар, цаг уурын станцыг оруулсан.

2010

2010 онд “http://www.aviationweather.mn” гэсэн вэб сайттай болов. “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах заавар I, II дэвтэр”-ийг шинэчлэн боловсруулж ЦУОШГ, ИНЕГ-ын даргын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/177/57 тоот тушаалаар баталгаажуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн 06 дугаар сарын 01-ний өдрөөс нислэгийг цаг уурын мэдээгээр хангах ажилд мөрдөн ажилласан. Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын аудит шалгалтад хамрагдсан.

2011

2011 онд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 дугаар тушаалаар ИНЕГ-ын харъяа орон нутгийн нисэх буудлын цаг агаарын бодит мэдээний үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг орон нутгийн УЦУОША-ны нисэхийн цаг уурын техникчид тус төвийн харьяалалд шилжин ирж, орон тооны дээд хязгаар 53 байхаар зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

ЦУОШГ-ын даргын 2011 оны 156 дугаар тушаалаар орон нутгийн УЦУОША-даас үзүүлдэг нислэгийн цаг уурын үйлчилгээг мэргэжлийн чиглэлийн дагуу тус төвд төвлөрүүлэх болсонтой уялдуулан зохицуулалтын баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан.

2012

2012 онд Буянт-Ухаа, Морин-Уул станцад VAISALA фирмийн AWS-330 маркийн цаг уурын автомат станцыг шинээр суурилуулсан.

Тус төвд 2010 онд ОУИНБ-аас хийсэн аудит шалгалтаар илэрсэн үл тохирлыг арилгах, ISO9001 олон улсын стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гарч, “Стандарт магнетто” зөвлөх компанитай гэрээ байгуулан ажилласан.

ЦУОШГ-ын даргын 2012 оны дүгээр тушаалаар нислэгийн цаг агаарын мэдээний хангалт хийдэг төв, орон нутгийн инженер техникч нарт “Нислэгт цаг уурын мэдээгээр үйлчлэх эрх олгох журам”-ыг  баталсан.

Шинэ конторын барилга барихад зориулан ИНЕГ-ын даргын 2011 оны А/441 дүгээр тушаалаар “Чингис хаан” олон улсын буудлын аэродромын хашаан дотор 273м/кв газар олгосон. 2012 оны 06 дугаар сарын 05-нд шинэ ажлын байрны барилгын шав тавигдсан.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тушаалаар төвийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, орон тооны хязгаарыг 57 болгож баталсан бөгөөд Орон нутгийн нислэгийн үйлчилгээний хэлтэс, Захиргааны хэлтэс болж өргөжсөн. 

2013

2013 оны 5 дугаар сарын 13-нд Нислэгийн цаг уурын төвийн ажлын шинэ байрны хоёр давхар барилга ашиглалтад орсон.

12 сард Нислэгийн цаг уурын төвд Чанарын удирдлагын тогтолцоог ISO9001:2008/MNS ISO9001:2010 олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, цаг уурын салбартаа анхдагч нь болсон.

2014

2014 онд “Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт MNS ISO-9001:2010 гэрчилгээ” авсан.

2015

2015 онд GFS-ын мэдээгээр нислэгт зориулсан стандарт өндрүүдийн салхи температурын зураг, WFDAS-ын тоон прогнозын 36, 168 цагийн үр дүнгүүдээр хийгдсэн 3-12 цагийн алхамтай газар, өндрийн прогноз зургуудыг туршилтаар нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн нь мэдээлэл үйлчилгээний технологийн хувьд дэвшилт гарсан.

2016

Японы Цаг уурын агентлагийн санхүүгийн тусламжтайгаар Дэлхийн цаг уурын байгууллага “HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, систем суурилуулах төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд Японы “Ориентал электроникс” корпорацийн хиймэл дагуулын газрын системийн мэргэжилтнүүд “HimawariCast” системийн хүргэлт, нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгээд, 2016 оны 10 дугаар сарын 28-нд Нислэгийн цаг уурын төвд хүлээлгэн өглөө.

2017

2017 оны 7 дугаар сарын 25-нд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас явуулсан аудитын шалгалтад 100 хувийн үзүүлэлттэй амжилттай хамрагдсан. Нисэх багт онлайн хэлбэрээр нислэгийн замын дагуух чиглэлийн урьдчилсан мэдээгээр үйлчилж эхэлсэн.

2018

2018 онд Чанарын менежментийн тогтолцоог ISO9001:2015 олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж, гэрчилгээ авсан.

2018 онд Иргэний нисэхийн ерөнхий газраас цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын өндөр хүчин чадалтай сервер компьютер хүлээлгэн өгсөн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны А/03 дугаар тушаалаар Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал ашиглалтанд орохтой холбоотойгоор тус төвийг 60 орон тоотой баталж, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

2019

2019 онд МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээ-ний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдсан.

2020

2020 онд Нислэгт зориулсан цаг агаарын мэдээг олон улсад цаг уурын сүлжээ /GTS/-ээр дамжуулах нөөц сүлжээ бүрдүүлэх зорилгоор Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Message Switch System-ийн ажиллагаа, тохиргоог судлан БНХАУ, ОХУ болон Японы цаг уурын байгууллагууд болон бусад Бүсийн төвүүдтэй хамтран олон удаагийн туршилтыг явуулж, GTS болон Нисэхийн цахилгаан холбооны сүлжээ (AFTN)-ээр дамжигдаж буй мэдээний зөрүүг арилгаж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс GTS сүлжээгээр богино хугацааны урьдчилсан мэдээ, бодит ажиглалтын /METAR, TAF-FC/ мэдээг Вашингтон руу дамжуулж байна. Ингэснээр AFTN сүлжээнд гэмтэл доголдол гарсан үед нислэгийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл хангалтын тасралтгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн.

Бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээний мэдээллийн солилцоог шуурхай, оновчтой нэгдсэн нэг систем болох даяарх мэдээллийн менежмент буюу SWIM концепц нь нисэхийн мэдээлэл солилцоо (AIXM), нислэгийн баримт бичгийн мэдээлэл солилцоо (FIXM), цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM-ICAO meteorological information exchange model)-ны систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-ийн агаарын навигацийн үйлчилгээн дэх нисэхийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл солилцоог сайжруулах зорилгын хүрээнд ОУИНБ ба ДЦУБ-ын хамтарсан ажлын хүрээнд IWXXM 3.0 хувилбарын ерөнхий бүтцийг гаргасан. Чикагогийн конвенцийн 3 дугаар хавсралт, Нэмэлт 78 дугаар өөрчлөлтөөр цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM)-г 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Энэхүү концепцийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 1 сард “Нислэгийн цаг уурын олон улсын мэдээ солилцооны систем хөгжүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай техникийн тодорхойлолт боловсруулж, тендерийн материалын төсөл бэлтгэн Цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлж 44,7 сая төгрөгийн өртөгтэй програм хангамжийн зардлыг шийдвэрлэсэн. 9 сарын 17-нд тендерт Бидсолюшн ХХК шалгарч, 10 сарын 1-ний өдөр гэрээ байгуулан нислэгт зориулсан цаг агаарын бодит болон  буудал орчмын урьдчилсан мэдээ, AIRMET, SIGMET, тропикийн циклон, галт уулын үнс, сансрын цаг уурын мэдээ дамжуулж, хүлээн авах систем программ хангамжийг хөгжүүлж,  тус төвд 12 сарын 15-нд хүлээлгэн өгсөн.

2021

2021 онд Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үүнтэй холбоотойгоор Чингис хаан" ОУНБ дахь цаг уурын үйлчилгээний нэгжүүдийн сүлжээ, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, хүний нөөц, ажлын байрны бэлэн байдлыг хангаж, нислэгийн цаг уурын үйлдвэрлэл, үйлчилгээг нүүлгэн шилжүүлснээр шинэ нисэх буудлын анхны хөөрч, буух агаарын хөлгийн нислэгт цаг уурын мэдээний үйлчилгээг үзүүлсэн. Уг нээлтийн арга хэмжээнд Нислэгийн цаг уурын төвийн анхны дарга Дамдины Дамба урилгаар оролцсон. 

Нислэгийн цаг уурын өртөөний ажлын байрыг төв байранд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нүүлгэн шилжүүлсэн. Өртөөний үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа MILOS-520 цаг уурын автомат станц, AWS-310 цаг уурын автомат станцын терминалыг нүүлгэн шилжүүлсэн.

Нислэгийн цаг уурын үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2016 олон улсын стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулж гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг 2021-2024 он хүртэл 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй боллоо. 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл дамжуулах зурвасын албан ёсны эрх авч, өгөгдөл (дата) дамжуулах урсгал дамжуулах утасгүй холболтын төхөөрөмжийн шийдлийг ашигласан нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн дэвшилтэт ажил байлаа.

2022

2022 онд Нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, байгууллагын аюулгүй ажиллагааны гүйцэтгэл, эрсдэлийн хяналтын үр нөлөөг баталгаажуулах арга хэрэгслийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нислэгийн цаг уурын төвийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А/87 дугаар тушаалаар батлуулсан.

Цаг агаарын тоон прогнозын боловсруулсан үр дүнг зураглах ажлыг 3 хүртэл домэйн (9 км, 3 км, 1 км) сонгон авч үр дүнгүүдийг 1 цагийн алхамаар бодуулан зураглан гаргах ажиллагааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нисэх буудал бүрийн хувьд загварын үр дүнгээр метеограммыг зураг болон текст хэлбэрээр гарган, аймаг хотууд болон нисэх буудал тус бүр дээр үр дүнг 1–4 хүртэлх элементээр зураглан мэдээлэл дамжуулах системд нэмэлтээр оруулж төв болон орон нутгийн синоптик инженерүүд урьдчилсан мэдээ зохиолтонд ашиглаж эхэлсэн.

2022 оны 5 дугаар сард Мэдээлэл солилцоо, дамжуулалтын чанарыг сайжруулах, дотоод сүлжээ, интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, Нислэгийн цаг уурын төвийг ЦУОШГ-ын сүлжээнд шилэн кабелиар холбох ажлыг эхлүүлэх зэрэг ажлууд хийгдэж, Монголын цахилгаан холбоо компаниас шилэн кабелийн шөрмөс түрээслэн ЦУОШГ-аас НЦУТ хүртэл дотоод хурд хязгааргүй интернэт урсгалын хурд 100mbps хүртэл нэмэгдэж, мэдээлэл дамжуулах, солилцох хурд дээшлэн техник, технологи бүрэн хурдаар ашиглах боломж бүрдсэн.

2023

2023 онд Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) болон Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын стандарт шаардлагад нийцсэн олон улс болон орон нутгийн нислэгт зориулсан цаг агаарын бичиг баримтыг бэлтгэж боловсруулах интернэтэд суурилсан онлайн үйлчилгээний системийг боловсруулан хөгжүүлэх ажлыг 2023 оны 3 дугаар улиралд үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүллээ. Энэхүү “Олон улс, орон нутгийн нислэгийн цаг уурын онлайн үйлчилгээний систем”-ийг Нислэгийн цаг уурын төвийн үндсэн сервер компьютер дээр ажиллаж байгаа Мэдээлэл дамжуулах систем (MDS)-тэй интеграци, тохируулгуудыг хийж, мэдээллийн системд тус тус холбосон.

Мэдээлэл бэлтгэж, дамжуулахдаа өгөгдсөн хүснэгтийг бөглөх, сонгох байдлаар гараас оруулдаг болсон нь мэдээллийг хурдан шуурхай бэлтгэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд ингэхдээ мэдээллийн өгөгдлийн сан нь цаг уурын буюу технологийн сүлжээ болон интернэт сүлжээнээс тус бүр автоматаар мэдээллийг татаж, бүрдүүлдэг болсон байна. Мөн бүтэц нь ОУИНБ-аас гаргасан нисэх буудлуудыг илтгэх 4 үсгийн кодыг ашиглан нисэх буудлууд болон Дэлхийн бүсчлэлүүд тус бүрээр сонгон шаардлагатай мэдээллүүд (METAR/SPECI, TAF, SIGMET)-ийг хайж авах боломжоор хангагдсан. Бэлтгэж бэлэн болсон мэдээлэл нь тус төвийн үндсэн сервер компьютерт тухайн хэрэглэгчийн нэр, нислэгийн аяллын дугаар, нисэн гарах болон хүрэх буудлын нэр, бэлтгэсэн огноо (цаг, минут, секунд) зэрэг мэдээллийг багтаасан хэлбэрээр архивын хавтас (folder) нээн хадгалж байгаа бөгөөд харин үндсэн веб хуудас дээр тухайн өдрийн тухайн нислэгт харгалзах нэг л мэдээллийг харуулах боломжийг бий болгосон. Олон улс, орон нутгийн дунд болон нам  өндрийн нисэх агаарын хөлгүүдэд зориулсан чиглэлийн урьдчилсан мэдээ НИ-5 хуудсыг хурдан, шуурхай алдаагүй бэлтгэх болон нисэх чиглэлийн дагуух METAR/SPECI, TAF, SIGMET зэрэг мэдээллүүдийг олж авах зэрэгт туслах зорилгоор жишээ маягтуудыг төв болон орон нутгийн байгууллага бүрд тусад нь нислэгийн чиглэлүүдийг үндсэн болон бэлтгэл буудлуудыг бичиж хадгалах, харагдах мөн устгах боломж бүхий бүтэц болон өндрийн салхи температур, радар, хиймэл дагуул болон бусад зураг мэдээллүүдийг тухайн хэрэглэгчийн компьютер дээрээс оруулах (upload) боломж бүхий бүтцийг нэмэлтээр тус тус шийдэж өгсөн. Бэлтгэж боловсруулах мэдээллийн төрөлд заагдсан мэдээллүүдийг бэлтгэхэд зохих шаардлагын дагуу тухайн бичиг баримтад тусгагдах ёстой мэдээллүүдэд утгын болон анхан шатны бүтцийн шалгалт хийж, алдаа гарсан үед анхааруулж, засварлах тухай мэдэгдэл харуулдаг болсон байгаа бөгөөд мэдээллүүдэд анхан шатны заагдсан шалгалтууд хийгдэж алдаагүй болгосон үед мэдээллийг хадгалж, төв сервер рүү дамжуулж, хэвлэхэд бэлэн болдог болсон нь хувь хүнээс шалтгаалах алдааг багасгаж, хэрэглэгчдэд стандарт шаардлага хангасан мэдээ мэдээллээр шуурхайн үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Хэрэглэгч буюу нисэхийн оператор компаниудын хэрэглэгч нар тусдаа username-account-аар орохгүйгээр дараах (http://103.111.68.42/mds/ni-5.aspx) хаягаар шууд хандан сервер дээр хадгалагдсан байгаа нислэгийн мэдээллийг огноогоор нь шүүж харах боломжтой. “Олон улс, орон нутгийн нислэгийн цаг уурын онлайн үйлчилгээний систем” программ хангамж нь НЦУТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн ажлын байрууд болон орон нутгийн УЦУОШТ-ийн нислэгийн үйлчилгээний синоптикийн ажлын байруудад ашиглаж  байгаа бөгөөд интернэт орчинд 24/7 горимоор  ажиллаж байна. Хэрэглэгчдийн хүсэлтээр дунд болон өндрийн нислэгт зориулсан чиглэлийн урьдчилсан мэдээг (НИ-5 хуудас) англи, монгол хэл дээр 2 сонголтоор бэлтгэн гаргах боломжтой. Мэдээлэл дамжуулах системийн “Нислэгийн төлөвлөгөө” хэсгийг шинэчлэн сайжруулсан ба төв, орон нутгийн УЦУОШТ-д цахимаар шуурхай мэдээлж, түгээх ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэхүү өөрчлөлт хийгдсэнээр нислэгийн төлөвлөлтөд урьдчилсан, өөрчлөлт орсон, хойшилсон, цуцлагдсан, нэмэгдэл нислэг, онцгой ба тусгай үүргийн, түргэн тусламжийн зэрэг нислэгийн ангилал төрлөөр тухайн нислэг үйлдэгдэх болон бэлтгэл буудалд ажиллах аймгийн УЦУОШТ-дийн инженер техникч нарт албаны болон хувийн цахим шуудангаар нь дамжуулж, урьдчилан мэдэгдэж, бэлэн байдлыг шуурхай ханган ажиллах боломжтой болсон.

Олон Улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралт 3-ын стандарт, шаардлагуудыг хэрэгжүүлэх зорилгоор Чикагогийн конвенцын Хавсралт 3 (ANNEX-3)-т 79, 80 дугаар нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам”-ын шинэчилсэн найруулгыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын хамтарсан А/267/А164 дүгээр тушаалаар баталж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба, салбарууд, орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд, нисэх буудлууд, агаарын тээвэрлэгч байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна.

Нислэгийн цаг уурын төвийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж Иргэний нисэхийн ерөнхий газраар батлуулсан. Тус төлөвлөгөөний хүрээнд Зөрүүтэй байдлын дүн шинжилгээ (GAP ANALYSIS) хийж, Өөрчлөлтийн аргачлал (Evolution tool), эрсдэлийн үнэлгээ, SPI-гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг таарц, саатал гэсэн элементээр сүүлийн 10 жилийн сар бүрийн мэдээллийг боловсруулан гаргаж Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба (НААХЗА)-нд хүргүүлсэн. Аюулгүй байдлын удирдлагын журамд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) ANNEX 19, DOC 9859-ийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулан үүнтэй холбоотой 5 журамд нэмэлт өөрчлөлт оруулан, нэгтгэж Аюулгүй байдлын удирдлагын нэгдсэн журам болгон Иргэний нисэхийн ерөнхий газраар хянуулсан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас томилогдсон Аудитын багийнхан ИНД-174-ийн “Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах төлөвлөгөөт үзлэг шалгалт явуулсан. Нисэхийн цаг уурын үйлчилгээг Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм (ИНД-174) болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу үзүүлэх “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ”-г 2026 он хүртэл 3 жилийн хугацаатай сунгаж, гэрчилгээ авсан.

Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийг ойг угтсан арга хэмжээний хүрээнд өөрсдийн нөөц бололцоогоор төв байрны урсгал засварын ажлыг хийж тохижуулсан. 

2024

Өндрийн нислэгийн замын дагуух нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл болон агаар мандал дахь бусад үзэгдлүүд ажиглагдсан эсвэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед өгөх уг үзэгдлийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийн тухай SIGMET мэдээллийг бэлтгэхэд орон зайн байршлыг полигоноор газарзүйн координатаар тодорхойлж, мэдээнд коодлон, бичиглэж өгөх байдлыг хялбарчлах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь урьдчилан мэдээлэхийн ерөнхий технологич инженерүүдийн ажлын цаг хугацааг хэмнэсэн, алдаагүй зөв мэдээ мэдээллээр шуурхай үйлчлэх боломж бүрдсэн.

“Дэлхийн бүсийн урьдчилан мэдээлэх төв (WAFS)-ийн кодын тайлал хийх, ОУИНБ-ын стандарт, шаардлагыг хангах дээд агаарын зайн цаг агаарын аюултай үзэгдлийн зураглал хийх” ажлыг 2024 оны 3 дугаар улиралд үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүллээ. 10 сарын 04-ний өдрөөс эхлэн Нислэгийн цаг уурын төвийн мэдээлэл дамжуулах систем (MDS)-ийн Зураг мэдээлэл цэсийн WIND TEMP-WAFS цонхонд НЦУТ-д боловсруулагдсан Дээд агаарын зайн цаг агаарын Онцгой үзэгдлийн зургуудыг шинээр оруулж зураг мэдээг нислэгийн үйлчилгээнд албан ёсоор ашиглаж эхэлсэн. Дэлхийн бүсийн урьдчилан мэдээлэх төвөөс дээд агаарын зай (нислэгийн түвшин FL240-FL630)-н нислэгт аюултай үзэгдэл, ОУИНБ-ын стандарт өндрүүдийн BUFR кодон хэлбэрээр гаргасан салхи температурын урьдчилсан мэдээллүүдийн кодыг тайлал хийн Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд (Уртраг 80:130, Өргөрөг 30:55) зураглал хийгдсэн.  Өдөрт 4 удаа орон нутгийн цагаар 03:00, 09:00, 15:00, 21:00 цагуудад тус тус гаргаж НЦУТ-ийн үндсэн веб серверээр гарган дамжуулж байна.  

2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Буянт-Ухаа ОУНБ болон Чингис хаан ОУНБ-ын МҮХ-ийн ажлын байруудад Нисэхийн холбоо, навигацийн албанаас Нисэхийн мэдээлэл солилцооны AMHS системд тохиргоо үйлчилгээ хийж, хаягуудыг цэгцлэн, ашиглалтад оруулан цаг агаарын бүх төрлийн мэдээллийг солилцож байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд Улаанбаатар хотноо “Монгол – Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал” зохион байгуулагдаж, Монгол Улс болон БНХАУ -ын нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, хөрш зэргэлдээх нислэгийн мэдээллийн бүс (FIR)-д хил дамнан цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан ба урьдчилан мэдээлсэн SIGMET мэдээлэл хоорондын зөрүүтэй байдлаас сэргийлэх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд “Санамж бичиг”-ийг байгуулж, 10 дугаар сарын 17-ны өдөр тус санамж бичигт Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал болон Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны дарга Вэнь Шюжэн нар гарын үсэг зурлаа. 10 сарын 16-нд БНХАУ-ын нисэхийн цаг уурын инженер хатагтай Ли Кан SIGMET хамтын ажиллагааны платформын талаар, Нислэгийн цаг уурын төвөөс аюулгүй байдал, чанарын хяналтын ахлах мэргэжилтэн Н.Энхдалай нисэхийн цаг уурын үйлчилгээний талаар товч танилцуулсан. 10 сарын 17-ны өдөр  БНХАУ-ын нисэхийн цаг уурын инженер хатагтай Ли Кан Нислэгийн цаг уурын төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

12 сарын 12, 13-ны өдрүүдэд "TUV CYPRUS (TUV Nord) LTD" Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны аудитын компанийн Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо "ISO 9001:2015" стандартын баталгаажуулалтын аудитад хамрагдаж байна.