1925 он

1925 он

Анх 1925 онд Монголын анхны агаарын замыг нээж, “Агаар тандагч” гэсэн тусгай орон тооны хүн ажиллаж байжээ.

1936 он

1936 он

1936 онд Иргэний агаарын тээврийн нислэгт цаг уурын станцын бодит мэдээгээр үйлчилж эхэлсэн.

1947 он

1947 он

1947 онд Урьдчилан мэдээлэх групп байгуулагдаж, урьдчилсан мэдээгээр хангах болов.

1959 он

1959 он

1959 оноос телетайп Т-51, КМПУ радио хүлээн авагч, антенны өсгөгч ШАУ-51, Ладога аппарат ашиглаж байсан.

1967 он

1967 он

1967 онд Иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх станц анх байгуулагдаж, нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах үүргийг дагнан гүйцэтгэх болсон.

1977 он

1977 он

1977 онд уур амьсгалын болон нислэгийн цаг уурын ажиглалт хийдэг Буянт-Ухаа цаг уурын станц байгуулагдсан.

1978 он

1978 он

1978 онд БНМАУ-ын СнЗ-ийн Ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын даргын 78 дугаар тушаалаар Нислэгийн цаг уурын төв болгон өргөтгөж, Буянт-Ухаа цаг уурын станц, Морин-Уулын радарын станцыг нэгтгэн зохион байгуулсан.

1978 он

1978 он

1978 онд МРЛ-2 маягийн радиолокаторын станц шинээр ашиглаж эхэлсэн.

1979 он

1979 он

1979 онд Морин-Ууланд цаг уурын станц шинээр нээгдэв.

1985 он

1985 он

1985 онд Буянт-Ухаа станцад үүлний өндөр хэмжигч ИВО төхөөрөмжийг суурилуулсан.

1986 он

1986 он

1986 онд Радио хүлээн авагч Р-250, хуулан хэвлэгч ИНЕЙ-П төхөөрөмжүүд тавигдсан.

1989 он

1989 он

1989 онд ФИ-1 төхөөрөмж, радио хүлээн авагч Р-399, электрон телетайп F-2000 суурилагдсан.

1992 он

1992 он

1992 онд Цаг уурын зургийн боловсруулалтын хуулан хэвлэгч ФИАЛКА аппарат, Буянт-Ухаа станцад салхи хэмжигч М-49 станц суурилагдсан.

1993 он

1993 он

1993 онд цаг уурын ажиглалтын MILOS-200 автомат станц суурилагдсан.

1996 он

1996 он

1996 онд мэдээлэл солилцоонд ПС-386 компьютер ашиглаж эхэлсэн.

1997 он

1997 он

1997 онд мэдээлэл солилцооны нэгдсэн сүлжээнд холбогдож, BITCOM терминалиар мэдээ солилцож эхэлсэн. Салхи хэмжигч М-63 станц, SADIS систем суурилагдсан.

1999 он

1999 он

1999 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн хүрээнд баригдсан Морин-Уул дахь шинэ радарын станцын барилгыг хүлээлгэн өгсөн. Монгол улсын Засгийн газрын 1998 оны 210 дугаар тогтоолоор хяналт шинжилгээний улсын байцаагчийн эрхтэй болов. Синоптикийн ажлын байрыг автоматжуулах ажил эрчимтэй хийгдсэн.

2000 он

2000 он

2000 онд Морин-Уул радар, цаг уурын станц болж өргөжсөн.

2001 он

2001 он

2001 онд ИНЕГ-ын интернэтийн сүлжээнд холбогдов. Нислэгийн цаг уурын төвийн дүрэм батлагдав.

2002 он

2002 он

2002 оноос ИНД-174-ийн шаардлагын дагуу цаг уурын 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ 174-01”-ийг авсан анхны байгууллага болсон.

2003 он

2003 он

2003 онд Буянт-Ухаа станцад VAISALA фирмийн MILOS-520 автомат станцад тавигдсан. Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 34 тоот тушаалаар Нислэгийн цаг уурын төвд барааны тэмдгийн гэрчилгээ олгосон.

2004 он

2004 он

2004 оноос MILOS-520 автомат цаг уурын станцын мэдээг Олон улсын мэдээ солилцоонд шууд гаргах болов.

2005 он

2005 он

2005 онд Буянт-Ухаа станцад QLI-50 цаг уурын автомат станц суурилагдсан.

2008 он

2008 он

2008 онд “Ормет-flight information system” системийг нэвтрүүлсэн.

2009 он

2009 он

2009 онд Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станцад цаг уурын CAMS620 автомат станц суурилуулав. METAR мэдээг автоматаар шууд архивлах программыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

2010 он

2010 он

2010 онд “http://www.aviationweather.mn” гэсэн вэб сайттай болов. “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах заавар I, II дэвтэр”-ийг шинэчлэн боловсруулж, ЦУОШГ, ИНЕГ-ын даргын хамтарсан 2010 оны А/177/57 тоот тушаалаар баталгаажуулсан. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудит шалгалтад хамрагдсан.

2011 он

2011 он

2011 онд ИНЕГ-ын харъяа орон нутгийн нисэх буудлын цаг агаарын бодит мэдээний үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг орон нутгийн УЦУОША-ны нисэхийн цаг уурын техникчид тус төвийн харьяалалд шилжин ирж зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийсэн.

2011 он

2011 он

2011 онд шинэ конторын барилга барихад зориулан ИНЕГ-ын даргын 2011 оны А/441 дүгээр тушаалаар “Чингис хаан” олон улсын буудлын аэродромын хашаан дотор 273м/кв газар олгосон.

2012 он

2012 он

2012 онд Буянт-Ухаа, Морин-Уул станцад VAISALA фирмийн AWS-330 маркийн цаг уурын автомат станцыг шинээр суурилуулсан. ISO9001 олон улсын стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.

2012 он

2012 он

2012 оны 06 дугаар сарын 05-нд шинэ ажлын байрны барилгын шав тавигдсан.

2013 он

2013 он

2013 онд Нислэгийн цаг уурын төвийн ажлын шинэ байрны хоёр давхар барилга ашиглалтанд орсон.

2013 он

2013 он

2013 онд Нислэгийн цаг уурын төвд Чанарын удирдлагын тогтолцоог ISO9001:2008/MNS ISO9001:2010 олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, цаг уурын салбартаа анхдагч нь болсон.

2014 он

2014 он

2014 онд “Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт MNS ISO-9001:2010 гэрчилгээ” авсан.

2015 он

2015 он

2015 онд GFS-ын мэдээгээр нислэгт зориулсан стандарт өндрүүдийн салхи температурын зураг, WFDAS-ын тоон прогнозын 36, 168 цагийн үр дүнгүүдээр хийгдсэн 3-12 цагийн алхамтай газар, өндрийн прогноз зургуудыг туршилтаар нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн нь мэдээлэл үйлчилгээний технологийн хувьд дэвшилт гарсан.

2016 он

2016 он

2016 онд Японы “Ориентал электроникс” корпорацийн хиймэл дагуулын газрын системийн мэргэжилтнүүд “HimawariCast” системийн хүргэлт, нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгээд, Нислэгийн цаг уурын төвд хүлээлгэн өгсөн.

2017 он

2017 он

2017 онд “Нислэгийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх, мэдээг хэрэглэх талаар хамтран ажиллах ерөнхий гэрээ”-г дүгнэж, нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг сунгасан. Нисэх багт онлайн хэлбэрээр нислэгийн замын дагуух чиглэлийн урьдчилсан мэдээгээр үйлчилж эхэлсэн.

2017 он

2017 он

2017 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас явуулсан аудитын шалгалтад 100 хувийн үзүүлэлттэй амжилттай хамрагдсан.

2018 он

2018 он

2018 онд Чанарын менежментийн тогтолцоог ISO9001:2015 олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж, гэрчилгээ авсан.

2018 он

2018 он

2018 онд Иргэний нисэхийн ерөнхий газраас DELL POWEREDGE R930 маркийн цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын 144 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай сервер компьютер хүлээлгэн өгсөн.

2018 он

2018 он

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны А/03 дугаар тушаалаар Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал ашиглалтанд орохтой холбоотойгоор тус төвийг 60 орон тоотой баталж, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

2019 он

2019 он

2019 онд МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээ-ний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдсан.

2020 он

2020 он

2020 онд Нислэгт зориулсан цаг агаарын мэдээг олон улсад цаг уурын сүлжээ /GTS/-ээр дамжуулах нөөц сүлжээ бүрдүүлэх зорилгоор Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Message Switch System-ийн ажиллагаа, тохиргоог судлан БНХАУ, ОХУ болон Японы цаг уурын байгууллагууд болон бусад Бүсийн төвүүдтэй хамтран олон удаагийн туршилтыг явуулж, GTS болон Нисэхийн цахилгаан холбооны сүлжээ (AFTN)-ээр дамжигдаж буй мэдээний зөрүүг арилгаж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс GTS сүлжээгээр богино хугацааны урьдчилсан мэдээ, бодит ажиглалтын /METAR, TAF-FC/ мэдээг Вашингтон руу дамжуулж байна. Ингэснээр AFTN сүлжээнд гэмтэл доголдол гарсан үед нислэгийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл хангалтын тасралтгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн.

2021 он

2021 он

Бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээний мэдээллийн солилцоог шуурхай, оновчтой нэгдсэн нэг систем болох даяарх мэдээллийн менежмент буюу SWIM концепц нь нисэхийн мэдээлэл солилцоо (AIXM), нислэгийн баримт бичгийн мэдээлэл солилцоо (FIXM), цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM-ICAO meteorological information exchange model)-ны систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-ийн агаарын навигацийн үйлчилгээн дэх нисэхийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл солилцоог сайжруулах зорилгын хүрээнд ОУИНБ ба ДЦУБ-ын хамтарсан ажлын хүрээнд IWXXM 3.0 хувилбарын ерөнхий бүтцийг гаргасан. Чикагогийн конвенцийн 3 дугаар хавсралт, Нэмэлт 78 дугаар өөрчлөлтөөр цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM)-г 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Энэхүү концепцийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 1 сард “Нислэгийн цаг уурын олон улсын мэдээ солилцооны систем хөгжүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай техникийн тодорхойлолт боловсруулж, тендерийн материалын төсөл бэлтгэн Цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлж 44,7 сая төгрөгийн өртөгтэй програм хангамжийн зардлыг шийдвэрлэсэн. 9 сарын 17-нд тендерт Бидсолюшн ХХК шалгарч, 10 сарын 1-ний өдөр гэрээ байгуулан нислэгт зориулсан цаг агаарын бодит болон буудал орчмын урьдчилсан мэдээ, AIRMET, SIGMET, тропикийн циклон, галт уулын үнс, сансрын цаг уурын мэдээ дамжуулж, хүлээн авах систем программ хангамжийг хөгжүүлж, тус төвд 12 сарын 15-нд хүлээлгэн өгсөн.

2021 он

2021 он

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үүнтэй холбоотойгоор Чингис хаан” ОУНБ дахь цаг уурын үйлчилгээний нэгжүүдийн сүлжээ, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, хүний нөөц, ажлын байрны бэлэн байдлыг хангаж, нислэгийн цаг уурын үйлдвэрлэл, үйлчилгээг нүүлгэн шилжүүлснээр шинэ нисэх буудлын анхны хөөрч, буух агаарын хөлгийн нислэгт цаг уурын мэдээний үйлчилгээг үзүүлсэн. Уг нээлтийн арга хэмжээнд Нислэгийн цаг уурын төвийн анхны дарга Дамдины Дамба урилгаар оролцсон.

2021 он

2021 он

Нислэгийн цаг уурын үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2016 олон улсын стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулж гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг 2021-2024 он хүртэл 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй боллоо.

2021 он

2021 он

Чингис хаан ОУНБ-ын цаг уурын нөхцөл байдалд хяналт тавих зорилгоор ЦУОШГ-аас өндөр хүчин чадал бүхий IP камер хүлээн авч, цамхагт байршуулсан.

2021 он

2021 он

Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл дамжуулах зурвасын албан ёсны эрх авч, өгөгдөл (дата) дамжуулах урсгал дамжуулах утасгүй холболтын төхөөрөмжийн шийдлийг ашигласан нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн дэвшилттэй ажил байлаа.