Тус төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг төв, орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн урьдчилан мэдээлэхийн инженерүүдэд зориулсан нислэгийн цаг уурын давтан сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Сургалтад Дундговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 3, Баян-Өлгий Увс, Хөвсгөл, Завхан, Дархан, Өвөрхангай, Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс тус бүр 2, Ховд , Говь-Алтай, Архангай, Булган, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс тус бүр 1, нийт 27 инженер оролцож байна.