Энэ онд Монгол улсад Ус, цаг уурын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ой угтсан ажлын хүрээнд тус төвөөс гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа хүлээн авч, ахмад, дунд, залуу 3 үеийн уулзалт зохион байгуулж, хүндэтгэл үзүүллээ.
Ахмад үеийнхээ туршлага, түүх, дурсамжийг сонсож, залуучууд нь орчин цагийн техник, технологийн дэвшлийг танилцуулж, халуун дотно яриа өрнүүлсэн сайхан уулзалт болж өндөрлөлөө.