You are currently viewing МИАТ ХК-аас аудит хийгдэж байна.

МИАТ ХК-аас аудит хийгдэж байна.

  • Post author:
  • Post category:Post

Тус төвийн үйл ажиллагаанд МИАТ компанийн Аюулгүй ажиллагаа чанар, нислэгийн аюулгүй байдлын албанаас гэрээт байгууллагыг шалгах төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг 2024 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд явуулж байна.

Аудитын багийнхан тус төвийн ОУИНБ-ын Чикагогийн конвенцийн Хавсралт 3, ДЦУБ-ын тодорхойлолтод заасан цаг уурын үйлчилгээний тодорхойлолтод хамрагдах бүх (6 төрөл) үйлчилгээг явуулах бүхий л нөхцөлийг хангасан эсэх,  мөрдөгдөж буй заавар журмын хэрэгжилт, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал зөрчлийг бууруулах талаар авсан арга хэмжээ, мэдээ зохиолт, дамжуулалт, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн бэлэн байдал, техникийн баримт бичгийн хөтлөлт, хамтран ажиллах гэрээ, түүний хэрэгжилтийг шалгана.