Нисэхийн цаг уурын үйлчилгээг Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм (ИНД-174) болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу үзүүлэх “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ”-г 2026 он хүртэл 3 жилийн хугацаатай сунгаж, өнөөдөр Нислэгийн цаг уурын төвийн даргад гэрчилгээг гардууллаа.

