2023 оны 02 дугаар сарын 06-17-ны өдрүүдэд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас томилогдсон ажлын хэсэг ИНД-174-ийн “Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг явуулж дуусаад өнөөдөр хаалтын хурал хийж дүгнэлтээ танилцуулав.
Ажлын хэсэг гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгох саналаа ИНЕГ-ын даргад тавьж, шийдвэрлэгдэнэ.