Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2022 оны А/87 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу 10 орон тоотой ажиллаж байна.

Зорилт: Монгол улсын хууль тогтоомж, стандарт, эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрлөх таатай нөхцлийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нислэгт цаг уурын мэдээгээр үйлчлэх ажлыг ажиллах зорилготой ажиллаж байна.

ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

 

Ажилтнуудын харилцаа холбоо, хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх,  ажил горилогчийг сонгон шалгаруулах, ярилцлагуудыг зохион байгуулж, шинжлэх, үнэлэх замаар байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, сайжруулж хадгалах, ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилж, ажлын бүтцийг хадгалах, цалингийн төлөвлөгөө боловсруулах, цалингийн бүтцэд санал дэвшүүлж, төлөвлөх, шагнал урамшууллын хэрэгцээ шаардлагыг судалж урамшуулал олгох  үйл явцыг чиглүүлэх, сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хүний нөөцийн түүхэн бүртгэл мэдээллээр хангах

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ГАДААД ХАРИЛЦААНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, Иргэний нисэхийн салбарын холбогдох конвенцийн хэрэгжилтийг хангах, Дэлхийн Цаг Уурын Байгууллага болон олон улсын байгууллагуудтай харилцах, гадаад харилцааны үйл ажиллагааг зохион байгуулах, төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагаатай холбоотой ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд мөрддөг баримт бичгүүдийг орчуулах, олон улсын сургалтад оролцогчдын материалыг бүрдүүлэх, хүргүүлэх, чиглүүлэх

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

 

Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж, шинжлэн удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, тайлан бэлтгэх, дансны мэдээллийг бүрдүүлж, шинжлэн хөрөнгө, өр төлбөр, өмчийн мэдээллийг бэлтгэх, мэдээлэл цуглуулж, баланс, орлогын тайлан болон бусад тайлангуудыг бэлтгэх, баримтуудыг хянаж шалгаж санхүүгийн гүйлгээг баримтжуулах, хуулийн зохицуулалтуудыг судалж, санхүүгийн хуулийн зохицуулалтуудад нийцүүлж ажиллах, тэдгээрийг дагаж мөрдөх

НЯРАВ

 

Төвийн мөнгөн хөрөнгийн хуваарилалт, мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, хангамжийн материал, явцын дунд нэмэгдсэн хөрөнгө, үнэ бүхий эд зүйлс, материалын нөөцийн судалгаа гаргах, өмч хөрөнгийг бүртгэж тоолох, шатахуун талон зарцуулалт, хадгалалт хамгаалалт, ашиглалтанд байнгын хяналт тавьж, шууд удирдах албан тушаалтны зөвшөөрлийн дагуу зарлагадах, орлогодох, хариуцсан хөрөнгийн тоо ширхэгийг бүртгэх, нягтлан бодогчид анхан шатны баримтын бүрдэлт, тайлан мэдээ гаргаж өгөх сэлбэг материалын хадгалалт, хамгаалалт, зарцуулалтыг хянах, байгуулллагын эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, ажлын байранд мөрдөх журмыг баримтлан ажиллах

АРХИВЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТЕХНОЛОГИЧ

 

Байгууллагын үйл ажиллагааны явцад гарсан удирдлагын болон албан харилцааны баримт бичиг, удирдлагаас гаргасан бодлого шийдвэрийг бусад түвшинд хүргэх, хамтын ажиллагааны хүрээнд харилцан мэдээ, мэдээлэл, баримт бичиг солилцож, хүлээн авах, шийдвэрлэх, үйл ажиллагааны онцлогт тохирсон албан хэрэг хөтлөлтийн заавар, журмыг дагаж мөрдөн ажиллах, хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах, мэдээллийг архивлах, архивын баримтыг тодорхойлох, бүртгэл мэдээллийг хөтлөх, хадгалах, ашиглуулах

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

 

 

Цахилгааны тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж үзлэг шалгалт хийх, засварлах, эрчим хүчний саатал, доголдол гарсан үед нөөц цахилгаан үүсгүүрийг шуурхай ажиллуулж, ажил саадгүй хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх, түлшний зарцуулалтыг бүртгэх, ажлын байрны гадна, дотор талд хяналт тавьж, тоног төхөөрөмж, эд хогшлыг хамгаалах, төв байрны ашиглалт засвар үйлчилгээ  ариун цэвэр, эрүүл ахуй, орчны тохижилт, галын аюулгүй байдлыг ханган ажиллах

МЕХАНИКЧ, ЖОЛООЧ

Байгууллагын үйл ажиллагааны явцад гарсан албан ажилд өөрийн эзэмшсэн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, захиргаа, аж ахуйн хэрэгцээнд тээврийн хэрэгслээр саадгүй үйлчлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах, замын хөдөлгөөний болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны  дүрэм, зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх, ажил үйлчилгээний үед осол эндэгдэлгүй ажиллах

САНТЕХНИКЧ, ЖИЖҮҮР

 

Ажлын байрны гадна, дотно  талд хяналт тавьж, байгууллагын халаалт дулаан, гадна, дотор бохирын шугам хоолой, холбох хэрэгслүүд, ариун цэврийн болон сангийн өрөөний тоноглол, оролт гаралтын дулааны хэмжилт, цахилгаан, усны хангамжид хяналт тавьж ажиллах, байрны ашиглалт засвар үйлчилгээ ариун цэвэр, эрүүл ахуй, орчны тохижилт, галын аюулгүй байдлыг ханган ажиллах.

ҮЙЛЧЛЭГЧ

 

Ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчин бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж тэмдэглэл хөтлөх, цэвэрлэгээний материалыг ариг гамтай, зүй зохистой зарцуулан ажиллах